СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Захирлууд нь сургууль цэцэрлэгийнхээ газрыг "дээрэмддэг" гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Төрийн өмчийн сургууль цэцэрлэгийн газар дээр тооллого хийхэд 70-80% хулгайд алдагдсан. Үүнээс 12 сургууль цэцэрлэг, 8 их дээд сургуулийн газар тухайн сургуулийн захирал, түүний эхнэр болон жолоочийн нэр рүү шилжсэн байна хэмээн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан /2022.11.09/ мэдэгдлээ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Боловсролын салбарт 2015 оноос хойшхи газрын тооллого хийсэн. Өнөөдөр Монгол Улсад байгаа 680 орчим төрийн өмчийн сургууль, 500 гаруй цэцэрлэг, 20 орчим төрийн өмчийн их дээд сургуулиуд байгаа. 2015 оноос өмнөх мэдээллүүд байхгүй байгаа.

Эндээс  дүгнэлт хийхэд үндсэндээ ихэнх сургууль цэцэрлэгийн болон төрийн өмчит их дээд сургуулийн нийт газрын 70-80 хувь нь хулгайд алдагдсан байна. Хууль бусаар хэн нэгний нэр дээр шилжүүлэгдсэн байна. 

Өнөөдрийн байдлаар нийт 12 сургууль цэцэрлэгийн 2,2 га газар, 8 их дээд сургуулийн 1,8 га газар хувь хүний нэр дээр, тэр дундаа ихэнх нь захирлууд, захирлын эхнэр, жолоочийн нэр дээр шилжүүлсэн байна.

Зарим газрууд цэцэрлэг сургуулийнхаа нийтийн хэрэгцээний газар дээр орон сууц бариулаад барьсан СӨХ-ныхоо нэр дээр шилжүүлсэн байна.

Хөдөө орон нутагт байгаа төрийн өмчийн сургуулиудын газар ч гэсэн гадаадын аялал жуулчлалын компанийн нэр дээр давхар бүртгэгдсэн ийм тохиолдлууд байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.