"No war" хөдөлгөөний таван иргэнд үүсгэсэн хоёр эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь өдрөө үргэлжилж шийдвэрээ гаргажээ.
Тэднийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гомдол болон "Nodoublestandart" хөдөлгөөн Засгийн газрын "Цахим үндэстэн" шоуг шүүмжилсэн иргэдийг 461 дүгээр хорих ангид хууль бусаар хорьсныг эсэргүүцэж, "хүн оргуулсан" гэх үндэслэлээр шүүсэн юм.
Шүүхээс тус хөдөлгөөний таван иргэнийг Эрүүгийн хуулийн 13.14 болон 23.1.1 дүгээр зүйл ангид холбогдуулан шүүсэн бөгөөд тэднийг гэм буруутайд тооцож, тус бүр зорчих эрхийг хязгаарлах ял оноожээ. Тодруулбал шүүхээс Одбаярт 1.2 жил, бусдад нь 1 жил оршин суугаа дүүргээсээ гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оноосон байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.