СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

14 иргэн, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны найм, гал түймрийн 27 дуудлагаар Аврах анги, Гал түймэр унтраах, аврах ангиудын бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж, утаажилтын бүсээс 14 иргэний амь, 1.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа. Дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Хүйтний улирал үргэлжилж гэр хорооллын айл өрхийн галлагаа нэмэгдсэнээр гал түймрийн тоо, хохирол өсөх, иргэд гал түймэрт өртөж эрүүл мэнд, амиараа хохирох эрсдэл нэмэгдэж байна. Иймд иргэд та бүхэн учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийх, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.

Мөн шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байх хэрэгтэй юм. Түүнчлэн цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авч, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг Нийслэлийн Онцгой байдлын газраас зөвлөж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.