Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тав дахь удаагийн Хятадын Олон улсын импортын экспо арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд цахимаар оролцов.
Энэ жилийн Олон улсын импортын экспо арга хэмжээ нь “Дэлхийн нийтэд хамтын ажиллагаа, хөгжлийн боломжуудыг нээх нь” сэдвийн хүрээнд болж буй бөгөөд нээлтийн арга хэмжээнд 145 улс, бүс нутгийн төр засгийн тэргүүн, сайд нарын түвшинд зэрэг төлөөлөгчид цахимаар оролцож байна.
Тав дахь удаагийн Хятадын Олон улсын импортын экспо 2022 оны 11 дүгээр сарын 5-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Шанхай хотноо үргэлжилнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.