- Нүүр
- Улс төр
- Видео мэдээ
- Чуулган
- Нийгэм
- Хууль эрх зүй
- Соёл урлаг
- Хэрэг зөрчил
- LIVETV CONTENT
- Бусад категори
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Чойжингийн Хурц гуайд хүндэтгэл үзүүлэн, орон сууцанд хамруулах батламжийг түлхүүрийн хамт гардууллаа.
Ч.Хурц гуай нь 1976-1980 онд БНМАУ-ын үеийн Геологи, уул уурхайн сайд, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан төрийн зүтгэлтэн юм. Тэрбээр Цагаан суварга, Цайрт менираль, Хар-Айраг, Заамар, Бороогийн алт, Салхитын орд зэрэг бүлэг ордуудыг нээхэд гар бие оролцож, Эрдэнэт үйлдвэр, Бор-Өндөрийн баяжуулах үйлдвэрийг байгуулах үед уул уурхай, геологийн салбарыг удирдаж байсан гавьяатай эрхэм.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Уул уурхай-Геологийн ухааны доктор, сайд асан Ч.Хурц “Би 25 настайгаасаа Геологи, уул уурхайн яамны орлогч сайдын албыг хашиж, 60 гаруй жил эх орон, төр засгийнхаа төлөө зүтгэжээ. Одоо ч салбарынхан минь намайг зорин ирж, мэдэх, чадах зүйлийг минь асуун, нэг нэгэндээ зөвлөж явдаг сайхан уламжлал тогтсон.
Өнөөдрийнх шиг ийм том хүндлэл хүлээж байсан минь ховорхон санагдаж байна. Хөдөлмөрийн баатар цол авч байхдаа л төрийн их хүндэтгэлийг үзэж байлаа. Энэ зөвхөн надад хүндлэл үзүүлж байгаа зүйл биш. Харин геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хүндэтгэж байгаагийн тод илрэл гэж бодож байна. Хүн ер нь зөв санаатай явбал бүх үйлс нь зөв болдог юм шүү. Нийслэлийн удирдлагууддаа дахин дахин баярлалаа гэдгээ хэлмээр байна” хэмээсэн юм.
Хотын дарга Тулгар төрийн 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 816, Ардын хувьсгалын 101, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойг тохиолдуулан улс, нийслэлийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, хичээл зүтгэл гарган ажилласан Ч.Хурц гуайд ийнхүү хүндэтгэл үзүүллээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ хүн өөрийн гэсэн байргүй юм уу? Сумьяабазар хөгшин хүнийг доромжилоод байгаа юм уу.
Уг нь байр сууцтай л баймаар, хүүхдүүдтэй хамт РИЧМОН гээд уул уурхайн томоохон компанитай санагдах юм.
Ene hund oron suuts uguhuur amidraliin bolomjgui iimerhuu hudulmdrlusun ahmaduud zunduu l bgaa sh dee. Naad hun chin oron suutsaar dutaad bhaar hun bish, bayn hun alt uhdag bh!
Пялдагдана гэж энэ ээ
сайхан үйл явдал болсон байна баяр хүргэе ихийг хийж бүтээсэн гавьяатай хүн шүү
Танд баяр хүргэж,эрүүл энхийг ерөөе.
Zuv duu nastai khun khuukhed khoyriig bayarluulsnii buruu yumdaa baikgav