СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран гэр хороололд хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилтын хүрээнд хоёр талт гэрээ байгууллаа.

Хоёр талт гэрээнд нийслэл, “Рио Тинто Монгол” ХХК-иас хүлээсэн үүргийг тусгажээ. Тодруулбал, нийслэлээс эрчим хүч, цахилгаан хангамж, дэд бүтэц, хашаа, хайс болоод тухайн бүсэд байгаа аж ахуйн нэгжтэй холбоотой асуудлыг хууль, эрх зүйн хүрээнд шийдэж, тохижилт хийхэд ямар нэг саад учруулахгүй байх үүргийг хүлээжээ. Харин “Рио Тинто Монгол” ХХК тохижилттой холбоотой санхүүжилтийг шийдэж, иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, ногоон байгууламжийг бий болгох үүрэгтэйгээр хамтран ажиллах гэрээг үзэглэлээ.

 Энэ удаагийн гэрээнд тусгасан нэг чухал зүйл нь гэр хорооллын бүсийн 2 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулах юм. Засаг дарга Д.Сумъяабазар “Гэрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн тохижилтоос гадна нийслэлийн хамгийн олон хүн ам оршин суудаг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах тухай заасан. Явган болон дугуйн зам, тохижилт, ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулахдаа хотын өнгө үзэмжид эергээр нөлөөлөх, экологийн тэнцвэрийг хангахуйц мод, бут тарьж, тохижуулах санал тавина.  Төвийн дүүргүүдийн хувьд нөөц бололцоогоороо цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжаа нэмэх боломжтой” хэмээв.

Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байгуулах цэцэрлэгт хүрээлэнгийн байршлыг нарийвчлан тодорхойлж, ТЭЗҮ-ийг нь боловсруулан, тендер сонгон шалгаруулалт зарласны дараа ирэх ондоо багтаан тохижуулахаар төлөвлөжээ. 

 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.