УИХ-ын чуулгын хуралдааны үеэр Г.Амартүвшин гишүүн пүрэв гаргийн чуулганы танхимд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн хэлсэн үгэнд няцаалт өглөө.
Г.Амартүвшин УИХ-ын гишүүн:
-УИХ-ын чуулганы танхимд Ц.Даваасүрэн гишүүн намайг үндэслэлгүй гүтгэж, дайрч, ёс зүйгүй мэдээлэл хийсэн. Энэ талаар би өөрийнхөө тайлбарыг хэлье. Хөгжлийн банкны 33 тэрбумын зээл надад ямар ч холбоогүй, зээлдэгч нартай холбоотой байгаагүй.
Авсан зээлээ бүрэн төлсөн гэж өнгөрсөн зун мэдээлэл компанийн удирдлага нь мэдээлэл хийсэн. Өөрийн хүсэлтээр би хуулийн байгууллагаар шалгуулъя гээд мэдэгдэл хийсэн. Шалгуулж ч байгаа, үнэн зөв нь удахгүй тодорхой болно.
Ц.Даваасүрэн гишүүний дайраад байгаа асуудал нь Засгийн газар баталгаа гаргах асуудал. 2023 онд Хөгжлийн банкны бондыг дахин санхүүжүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд гэсэн тогтоол байгаа. Тэр дундаа эрчим хүчний салбарын төлөгдөхгүй байгаа тэр зээлүүдийг л дахин санхүүжүүлж байгаа шүү дээ. Тиймээс Ц.Даваасүрэн гишүүний дайрч байгаа нь үндэслэлгүй юм.
Ахмад үеийн төлөөлөл, олон сонгогдсон гэдгээр нь танаас залуу гишүүд бид үлгэр дуурайлал хайдаг шүү. Ер нь ганцаарчилсан, бусад руугаа дайрч доромжилсон улс төр цаг үеэ өнгөрөөсөн. Эцэст нь баярлалаа гэж хэлмээр байна. Намайг онцолж яриад, миний PR-ийг хийж өгч байгаад баяртай байна. Танд амжилт хүсье гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ихэнх нь ямар нэгэн хэмжээгээр мөнгө идсэн аль нам ч хэрэгүй.