СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өлзийт хороо тогтой, цэцэрлэгтэй, камертай болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Хан-Уул дүүргийн Өлзийт хороо буюу 14 дүгээр хороо 1950 өрх, 6100 хүн амтай, түр оршин суудаг 2000 орчим дүүргийн алслагдсан хороодын нэг.

Тус хорооны зуслангийн бүс буюу гэр хорооллын гэрэлгүй болон хүчдэлийн уналттай айл өрхүүдийн цахилгаан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар энэ жил нийт 400 гаруй өрхийн цахилгааны хүчдэл сайжруулах ажил хийж гүйцэтгэсэн.

Тухайлбал зуслангийн бүсийн гэрэлгүй болон хүчдэлийн уналттай 1 болон 5-р хэсгийн 223 өрх, 2,4,7-р хэсгийн 151 өрхийн цахилгааны хүчдэл сайжруулж, Өлзийт бүсийн айл өрхүүдийн 95 хувь нь цахилгааны хангамжид бүрэн холбогдсон.

Мөн гэр хорооллын харанхуй орчинд 97 ширхэг гэрэлтүүлэг, 10 гаруй камер суурилуулсан аж.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар жишиг Өрхийн эрүүл мэндийн төв тун удахгүй ашиглалтад орж, хорооны 6000 гаруй иргэд эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээгээ гэрийнхээ ойроос авах боломжтой болно гэж ИТХ-ын төлөөлөгч, 14 дүгээр хорооны Засаг дарга Д.Ганбадрах ярилаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Battuya
1 жилийн өмнө
192.82.70.178

Odoo saihan tsetserleg Talbaigaa toiruulaad bituu zvleg nogoojuulaad ogvol te....

зочин
1 жилийн өмнө
202.179.21.203

бүхэл бүтэн дүүргийн нэг хороо шүүдээ та нар нэг очоод үзээрэй сумын сургууль,цэцэрлэгч ийм байхгүй шинээр яг стандартаад нь сургууль цэцэрлэг барих боломж ыололцоо байдаггүй юмуу арай дэндүү

Зочин
1 жилийн өмнө
202.126.90.51

Худалаа ярих юмаа хэдэн шон зоосон болоод 2 сар болжбна утасаа татаагүй байж яаж гэрэлтүүлэг хийсэн гэж ярьж чаддаг бна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.