СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Туул, Сэлбэ гол орчмыг тохижуулахад БНСУ-ын туршлагыг судлан, хамтран ажиллана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр БНСУ-ын Инженерийн барилга байгууламж, технологийн үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах мэргэжилтэн Сэмхи Ли, Усны чиглэлийн инженер, Гачон их сургуулийн профессор Чой Жон Гуан болон Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн удирдагч Б.Цэцэг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр талууд Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төслийн талаар хэлэлцэж, Сөүл хотод хэрэгжсэн ижил төстэй төслүүд болон БНСУ-ын туршлагын талаар мэдээлэл солилцсон юм.

 

Хотын дарга “Монгол Улсын эрс тэс уур амьсгалд тохирсон төлөвлөлт, бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Туул, Сэлбэ голыг олон улсын стандартад нийцүүлэн тохижуулж, урсцыг сайжруулснаар Улаанбаатар хотын уур амьсгалыг зөөллөх, чийгшлийг нэмэгдүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой” хэмээлээ.

 

Тус төсөлд БНСУ-ын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тус улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд хамтран ажиллана гэдгээ онцлов. Мөн нийслэлийн зүгээс бүх талаар дэмжинэ гэдгээ Хотын дарга илэрхийлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.