СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Г.Амартүвшин УИХ-ын гишүүн байх эрхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын чуулганы танхимд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Хөгжлийн банкны зээлд төр баталгаа гаргах асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр  УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг 30 хэдэн тэрбум төгрөг авчихаад ичихгүй төлнө гээд сууж байна, түүнд УИХ-ын танхимд суух эрх байхгүй гэсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 

- Хөгжлийн банкны зээлийг төр баталгаа гаргаад төлчих юм бол өөр хэн ч төлөхгүйд хүрнэ. Эцэс сүүлдээ Хөгжлийн банкаа дампууруулах, Экспортын банк болгох зэргээр алга болно. Энэ. Ашиг сонирхлын зөрчилтэй 10 гаруй хүн энэ тогтоолын төсөлд оролцохгүй байх ёстой. Ингээд их хурлын гишүүд нь зээл авчихаад тэрнийгээ төлүүлэх гээд оруулж ирж болохгүй. Нийгэм юу гэж үзэж байгаа юм бол асуулдаа. Г.Амартүвшин чи зээл авсан чинь худлаа юм уу гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.