Сайжруулсан шахмал түлшний 20 хувь нь үйрмэг байгаа талаарх иргэнээс ирүүлсэн бичлэгийн мөрөөр түлшний чанар, хүртээмжийн талаар сурвалжиллаа.
Энэ жилийн хувьд гадаа дулаан, түлш эрт борлуулж эхэлсэн тул хомстол үүсэх асуудал гарахгүй байгаа аж. Харин үйлдвэр болон агуулахаас нийлүүлдэг түлшний чанар хоёр өөр байгаа талаар иргэд болон гэрээт цэгүүдийн борлуулагч нар хэлж байна. Агуулахаас ирдэг түлш иргэдийн гарт очихдоо олон дамжлаг дамжсанаар шуудайн 20 гаруй хувь нь нунтаг хог болон ирдэг байна. Энэ талаар борлуулагч нараас яриа өгөхийг хүссэн ч “Тавантолгой түлш” ХХК-ийн зүгээс гэрээт газруудаа боож, шахах тохиолдол байдаг учраас татгалзаж байв.
Иргэдээс “Жин дутуу байна” гэх гомдол ирдгийг тодотгов. Борлуулагч нарын хувьд ч “Зарим шуудай түлшний жин бага ирдэг. Өдөр бүр өргөдөг тул мэдрэгддэг” гэлээ.
Баруун бүсийн үйлдвэрээс ирдэг түлш зүгээр, Зүүн бүсийн үйлдвэрээс ирдэг шахмал түлшний чанар харьцангуй сул байдаг талаар дурдав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.