СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Солонгосын визний нөхцөл хөнгөрсөн тохиолдолд төрийн захиргааны байгууллагад ажиллах хүнгүй болно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тус хуулийн төсөлд сумын ЗДТГ-т ажилладаг төрийн захиргааны албан хаагчдад 5 жил тутамд мөнгөн урамшуулал олгохоор тусгаад байгаа юм. Уг хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах саналыг хэллээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

- Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтыг хангаж чаддаггүй, шалгалт өгөөгүй залуучууд асар олон байна.Тэгсэн хэр нь тамгын газарт нь ажлын байр байгаад байдаг.Ажилгүй залуучууд байгаад байдаг.Ийм л асуудал үүсчихээд байна

Солонгосын визний нөхцөл хөнгөрсөн тохиолдолд бүгд яваад төрийн захиргааны байгууллагад ажиллах хүнгүй болно. Үйлдвэрийн газрын албан хаагчид хүртэл мэдүүлэг өгчихөөд хүлээгээд сууж байна.

Виз нь гарсан бол өнөөдөр ажлаа хаяад явахад бэлэн. Сум гэлтгүй аймгийн төв ч ялгаагүй ийм байдалтай байгаа гэлээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.