Хүүхдийн мөнгийг цаашид хэрхэн олгох талаар ажлын хэсгийн түвшинд 2-3 хувилбар яригдсан гэж Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн мэдээлэл өглөө.
Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн:
- Засгийн газраас УИХ-д өргөн барьсан 2023 оны төсөвт 1.3 сая хүүхдийн 91 хувьд одоо өгч байгаа 100 мянган төгрөгийг олгоход 1.4 их наяд төгрөгийг суулгаж оруулж ирсэн.
2024 оны нэгдүгээр сарын нэгнээс хүүхдийн мөнгийг авах бол эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний шалгуур тавья гэсэн санал ажлын хэсгээс гарсан.
Тухайлбал хүүхдээ вакцинд хамруулсан байх, сургуульд сурдаг байх, эцэг эх нь ажил хийдэг зэрэг шалгуур тавих зэрэг санал гарсан ч эдгээр саналууд ажлын хэсгийн төвшинд дэмжигдээгүй. Харин Засгийн газраас өргөн барьсан саналаараа явахаар болсон.
Бид цаашдаа халамжийн бодлогыг нэг талд нь гаргах шаардлагатай гэж үзэж байна. Халамжид зарцуулсан зардал бүр эргээд эдийн засагтаа үр өгөөж болдог, энэ зохицуулалт гаргалгаа шийдлээ олох ёстой юм гэлээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ядарсан иргэдээ ялгаварлан гадуурхах ажлаа зогсоо 76 тэнэгүүдээ улс төрийн албан тушаал эрхэлдэг дуракууд өөрсдийнхөө хүүхдүүдэд л өгөхөө боличих тэгээд л болоош дээ
уг нь зовлон үзсэн хүн суувал юм хийнэ дээ.
Хүүхдийн нэртэй хэдэн төгрөг өгөх гэж мөн сүр дуулиантай юм болж байна даа хүүхдийн мөнгө ер нь яах гэж өгөх гээд байгаа уг зорилгоо умартаж нэг л их дэтгэмж юм шиг .нэг харамч эмгэн.аятай сонин сонин зүйл яридагаа болиоч ямар нэгэн ялгаварлан ядуу хоосноор нь дуудалгүй хүүхэд бүрт 20 мянгаа одоо 80 мянга болгоод бүх хүүхдэд олгоод яваач ээ ковидын хуулиа зогсоогоод л болоо ш дээ мангаруудаа.