Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Элчин сайд Ш.Батцэцэг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус улсын ууган их сургууль болох Хаванагийн Их сургуулийн оюутан залууст “Найрамдлын нэгэн жаран” сэдвээр лекц уншлаа.
Арга хэмжээнд Хаванагийн Их сургуулийн эдийн засаг, философи, түүхийн факультетын оюутнууд оролцов. Мөн үеэр Элчин сайдын яамнаас Монголын үзэсгэлэнт байгаль, үндэсний хувцас, хоёр орны харилцааны 60 жилийн түүхийг илтгэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг танилцууллаа.Түүнчлэн Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургууль болон Хаванагийн Их сургуулийн Эдийн засгийн факультет, МУИС-ийн Хууль зүйн сургууль болон ХИС-ийн Хууль зүйн факультет хооронд хамтран ажиллах тухай гэрээнд гарын үсэг зурав.Хаванагийн Их Сургууль нь 1728 онд байгуулагдсан Кубын шилдэг их дээд сургуулиудын нэг бөгөөд манай оюутнууд биохими, эдийн засаг, эрх зүй, испани хэл зэрэг мэргэжлээр суралцан төгсчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.