СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

В.Путин: "Дэлхийн II дайнаас хойших хамгийн аюултай арван жил нүүрлээд байна"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Дэлхий дахинд Барууны ноёрхлын эрин үе дуусаж, Дэлхийн хоёрдугаар дайн дууссанаас хойших "хамгийн аюултай" арван жил нүүрлээд байгааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч пүрэв гарагт анхааруулжээ.

“Валдай” хэлэлцүүлгийн клубээс жил бүр зохион байгуулдаг олон улсын хурлын үеэр үг хэлэхдээ ноён Путин Оросын цэргийн хүчин Украин руу түрэмгийлсэн явдлыг зөвтгөхийг оролдож, мөн Барууны орнуудыг Москваг цөмийн зэвсгийн яриагаар шахаж дарамтлан, холбоотнуудыг нь нүүр буруулахад хүргэхийг зорьж байгаа гэж буруушаасан байна.

АНУ тэргүүтэй холбоотнууд нь ОХУ цөмийн хүчин чадлаараа Украин болон дэлхий дахиныг сүрдүүлж байгаа гэж сүүлийн үед шүүмжлэх болсон. Тэгвэл Ерөнхийлөгч Путин "Валдай" хурлын өмнөх өдөр стратегийн цөмийн хүчний томоохон сургуулилтыг удирдаж, алсаас хянасан бөгөөд үүнийгээ дайсны довтолгооны хариуд цөмийн цохилт өгөх дадлага гэж тодорхойлсон билээ. Гэхдээ тэрээр пүрэв гарагт "ОХУ цөмийн зэвсэг хэрэглэж болзошгүй гэх мэдэгдлийг бид огт хийгээгүй. Зөвхөн Барууны орнуудын удирдагчдын хэлсэн үгэнд нь л хариу барьсан" гэж хэлсэн юм.

Тодруулбал, Их Британийн Ерөнхий сайд асан Лиз Трасс өнгөрөгч наймдугаар сард сонгуулийн кампанит ажлынхаа үеэр шаардлагатай тохиолдолд цөмийн товчлуурыг дарахад бэлэн хэмээснийг тэрээр онцлон тэмдэглэжээ.

Улс орнуудын тусгаар тогтнол, өвөрмөц байдлыг үгүй хийдэг "аюултай, цуст, бохир тоглоом"-ыг зохион байгуулдаг Барууны ноёрхол одоо дуусгавар болж байгааг зарласан ноён Путин "Бид түүхэн зааг дээр ирээд байна. Ирээдүйн дэлхийн дэг журам бидний нүдний өмнө бүрэлдэж байна" гэжээ.

Эх сурвалж: TASS, BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.