СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: ОХУ, НАТО тус тус цөмийн сургуулилт хийж гүйцэтгэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

НАТО болон ОХУ-ын арми жил бүрийн төлөвлөгөөт цөмийн сургуулилтаа өнгөрөгч лхагва гарагт тус тус зохион байгуулжээ. Оросын цэргийн хүчин хэд хэдэн баллистик болон далавчит пуужин хөөргөж, дадлага хийсэн бол НАТО-гийн гишүүн орнууд Европын баруун хойд хэсэгт цөмийн хамтарсан сургуулилтад оролцож байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаанаас мэдээлснээр, Орос улс энэ удаагийн цөмийн сургуулилтынхаа талаар тус улсад урьдчилж мэдэгдсэн аж.

байна. Энэ үеэр тус улсын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу "Уг сургуулилт нь Оросын эсрэг цөмийн халдлагын хариуд цөмийн асар том цохилт өгөх хүчин чадлыг харуулсан загварчилсан дадлага" байсан гэж ноён Путинд мэдүүлжээ.

Тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Путин мөн Украиныг "бохир бөмбөг" ашиглахаар төлөвлөж байгаа гэж мэдэгдсэнээс гадна АНУ Украиныг "цэрэг-биологийн туршилтын талбар" болгон хувиргаж, тус улсыг Орос болон бүс нутгийн холбоотнуудынх нь эсрэг ашиглаж байгаа гэж буруушаасан юм. Харин Киев болон Барууны холбоотнууд нь энэ мэдэгдлийг няцааж, байлдааны талбарт ялагдал хүлээсэн ОХУ өөрөө "бохир бөмбөг"-ийн халдлага үйлдэж, цаашлаад бүр цөмийн зэвсгийн асар их нөөцөө ашиглаж магадгүй гэж анхааруулсан байна.

НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ОХУ-ын мэдэгдлийг "утгагүй зүйл" гэж нэрлээд, "Холбоотон орнууд энэхүү илт худал гүтгэлгийг няцааж байна. Орос улс дайныг улам хурцатгахын тулд хуурамч шалтаг ашиглах ёсгүй" хэмээжээ.

Эх сурвалж: AP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.