СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ зарим бүтээгдэхүүний импорт, экспортод тавьсан хоригоо сунгажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрөгч гуравдугаар сард зарим бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн импорт, экспортод тогтоосон хязгаарлалтаа 2023 он хүртэл сунгажээ.

Тодруулбал, 2022 оны гуравдугаар сарын 8-ны өдрийн "ОХУ-ын аюулгүй байдлыг хангах чиглэлээр гадаад эдийн засгийн үйл ажиллагаанд тусгай арга хэмжээ авах тухай" 100 тоот тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Энэхүү тогтоолын дагуу, Засгийн газар импорт, экспортлохыг хориглож, хязгаарласан бараа бүтээгдэхүүн, түүхий эдийн индексээс гадна худалдааг хязгаарлах улс орнуудын жагсаалтыг гаргах үүрэгтэй болсон. юм.

Өмнөх зарлигийн хүрээнд, Оросын эрх баригчид өмнө нь хилийн чанадаас тус улсад импортолж байсан технологи, харилцаа холбоо, эмнэлгийн тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуйн машин, цахилгаан тоног төхөөрөмж зэрэг 200 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүний экспортыг зогсоосон ч Евразийн эдийн засгийн холбооны түнш орнууд болон Абхаз, Өмнөд Осетийг хязгаарлалтаас чөлөөлсөн билээ.

Эх сурвалж: TASS

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.