СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Украины дүрвэгсдийг энэ өвөл эх орондоо буцаж ирэхгүй байхыг хүсжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ОХУ-ын агаарын довтолгоонуудын улмаас Украины эрчим хүчний салбар их хэмжээний хохирол амсаж, хүнд байдалд ороод байгаа тул тус улсаас дүрвэсэн иргэдийг энэ өвөл эх орондоо эргэж ирэхгүй байхыг Засгийн газрынх нь зүгээс хүсжээ. НҮБ-ын мэдээлснээр, одоогийн байдлаар Украины 7.7 сая хүн Европын улс орнууд руу дүрвээд байгаа юм.

Шадар сайд Ирина Верещук энэ талаар "Оросын цэргүүд юу хийж байгааг та бүхэн харж байна. Манай эрчим хүчний сүлжээнүүд үүнийг даван туулж чадахгүй. Гэхдээ бид өвлийг давж гарах ёстой. Дүрвэгсэд буцаж ирвэл нөхцөл байдал улам дордох учир хэрэв боломжтой бол одоохондоо гадаадад байхыг хүсэж байна" хэмээн мэдэгджээ. Мөн тэрээр украйнчуудыг ирэх хавар эх орондоо эргэж ирэх боломжтой болно гэж найдаж буйгаа хэлсэн юм.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн мэдээлснээр, аж. Тэгвэл Оросын арми өвөл болохоос өмнө Украины чухал дэд бүтцүүдийг сүйтгэж, дайныг фронтын шугамаас гадуурх бүс нутагт авчрахыг зорьж байгаа гэж Львов хотын орлогч дарга Сергей Кирал мэдэгдсэн байна.

ОХУ-ын түрэмгийлэл өнгөрөгч хоёрдугаар сард эхэлснээс хойш Украины эдийн засаг дайн асар их хохирол амссан бөгөөд ирэх онд 38 тэрбум ам.долларын төсвийн алдагдлыг нөхөхөд олон улсын зүгээс яаралтай тусламж үзүүлэхийг ноён Зеленский уриалсан. Олон улсын валютын сангаас тооцоолсноор, тус улс ирэх жилийг тэсэж гарахын тулд сар бүр 3 тэрбум ам.доллар шаардлагатай ба хэрэв Москвагийн халдлага эрчимжвэл энэ тоо 5 тэрбум ам.доллар болж өсөх аж.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.