БНХАУ-ын нийслэл Бээжинд сүүлийн хэдэн долоо хоногт коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэх болсны улмаас албаныхан олон нийтийн хяналт шалгалтыг чангатгаж, зарим орон сууцны барилга байгууламжид хөл хорио тогтоогоод байна.
Тодруулбал, тус хотод өнгөрсөн 24 цагт халдварын 18 шинэ тохиолдол батлагдаж, сүүлийн 10 хоногийн үзүүлэлт 197 болжээ. Энэ нь өмнөх 10 хоногийн хугацаанд илэрсэн 49 тохиолдлоос дөрөв дахин их хэмжээ юм. Хэдийгээр энэ нь бусад улс оронд бүртгэгдсэн халдварын тохиолдлоос хамаагүй бага тоо ч Хятадын эрх баригчид цар тахлыг тэглэх бодлогын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлээд байна.
Ялангуяа Хятадын Коммунист намын XX их хурал өрнөж буй энэ үед Бээжин хотын захиргаа цар тахлын дэгдэлтийг хянах явдалд онцгой ач холбогдох өгч, олон нийтийг тогтмол шинжилгээнд хамруулан, тусгаарлалтын төвүүдийг эргэн нээгээд байгаа билээ. Мөн тус хотын Эрүүл мэндийн газраас эрсдэлтэй гэж үзсэн оршин суугчдад тавих хяналтаа чангатгаж, супермаркет, биеийн тамирын заал зэрэг хөл хөдөлгөөн ихтэй газраар үйлчлүүлж буй иргэдийг нарийн шалган нэвтрүүлэхийг уриалжээ. Түүнчлэн сэжигтэй тохиолдол илэрсэн орон сууцны хороололд гурван өдрийн турш хөл хорио тогтоон, тусгаарлах аж.
Хятадын "Тэг-Ковид" бодлогын улмаас эдийн засаг нь ихээхэн хохирол амсаж, ард иргэдийн уур бухимдал нэмэгдсээр байгаа ч эрх баригчид уг арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээ мэдэгдсэн билээ.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Та бөөр, биеийн эрхтэн худалдаж авах уу эсвэл бөөр, биеийн эрхтнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд бөөрөнд 500,000 доллар өгөх болно. Намайг Доктор GIAAN BAHl гэдэг бөгөөд би ПАРК HOSPITAL-ийн мэдрэлийн эмч юм. Манай эмнэлэг нь бөөрний мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд амьд, тохирох донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах үйл ажиллагаа явуулдаг. Бид Энэтхэг, АНУ, Малайз, Сингапурт байрладаг. Япон. Хэрэв та бөөр, эрхтэн худалдаж авах сонирхолтой байгаа бол бидэнтэй имэйлээр холбоо барина уу. Имэйл: phospital800@gmail.com Ямар програмын дугаар: +1 (850) 813-6401 Telegram: Хүндэтгэсэн Доктор GIAAN BAHL (АДМИН) ОЛОН УЛСЫН ХАРИЛЦААНЫ ДАРГА.