ОХУ-ын зэвсэгт хүчин сүүлийн өдрүүдэд Украин даяарх бүс нутгийг бөмбөгдөж байгаагийн улмаас тус улсын мянга гаруй хот, тосгон тог цахилгаангүй болсон гэж албаныхан мэдэгджээ.
Украины Онцгой байдлын албаны төлөөлөгч Олександр Хорунжий "Оросын арми аравдугаар сарын 7-18-ны хооронд Украины эрчим хүчний байгууламжуудыг бөмбөгдсөний улмаас 11 бүс нутгийн 4,000 орчим суурингийн цахилгаан тасарсан. Харин одоо 1,162 суурин тог цахилгаангүй хэвээр байгааг Эрчим хүчний яам мэдээлсэн" гэж хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. Мөн аравдугаар сарын 7-ноос хойш Оросын пуужин, нисгэгчгүй онгоцны халдлагуудын улмаас 70 гаруй хүн амь үрэгдсэн гэсэн юм.
Харин өнгөрөгч мягмар гаргийн цохилтуудын дараа нийслэл Киевийн зарим хэсэг тог цахилгаан, усгүй болжээ. Энэхүү халдлагын үеэр амь үрэгдсэн гурван хүн нь "чухал дэд бүтцийн ажилтнууд" байсан ба эрчим хүчний хоёр том объект цохилтод өртсөн гэж хотын дарга Виталий Кличко тэмдэглэсэн.
Түүнчлэн, Киевээс баруун зүгт орших Житомир хотод цахилгаан, ус тасарч, харин зүүн өмнөд хэсгийн Днепр хотын эрчим хүчний нэг байгууламжид эвдрэл гарсан байна. Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хэлснээр, сүүлийн найман хоногт тус улсын цахилгаан станцуудын 30 хувь нь сүйрсэн аж. Тэгвэл эрх баригчид украйнчуудыг өдөр бүрийн 07:00-09:00, 17:00-22:00 цагийн хооронд цахилгаан хэрэгслээ ашиглахгүй байхыг уриалжээ.
Дайны талбарт хэд хэдэн хүнд ялагдал хүлээсэн ОХУ өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш фронтын шугамаас алслагдсан хотуудын цахилгаан эрчим хүчний дэд бүтцийг онилж эхэлсэн билээ. Украины онцгой байдлын албаныхан үүссэн эвдрэлүүдийг арилгахаар яаравчлан ажиллаж байгаа ч өвлийн улирал айсуй энэ үед ийм төрлийн халдлагууд нь орон нутгийн эрх баригчдыг санаа зовниход хүргээд байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энхийн хэлэлцээрээ хийгээч,орос хэлэлцээр хийе гээд байгаа юм бишүү, дайн дуусч амгалан амьдрах ыаг хурдан ирээсэй,
Хайран сайхан хүмүүсийн амь нас дайныг өдөөгчид НАТО ,АНУ 2 т Орос Украйн хүмүүсийн амь нас ямар ч хамаагүй хамгийн гол нь Оросыг дарж авах л санаархал нь дайныг хийж бгаа манай сайтууд , Юнивeшин хүртэл Оросын гол мэдээ явуулдаг 2 сувгийг хаачихлаа 507 ,513 2 ийг нээрээ үнэн гэж юм бна уу ? Хэлэхээр Орос Украйны дайнтай холбоотой Оросын дайныг дэмжээд бна гээд цаанаасаа хаасан гэж ичихгүй хэлж байхын мөнгийг минь хураагаад л авчихсан манайхан 2 хөршөө муулаад яг яах бол юу ч хожихгүй