СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-19

🔴Ардчилсан нам Засгийн газраас шаардлагынхаа хариуг нэхэв

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Ардчилсан намаас УИХ дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт хүргүүлсэн албан шаардлагын хариугаа авахаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан Залуучуудын Холбооны тэргүүн Н.Болдбаатар:

Ардчилсан залуучуудын холбоо есдүгээр сарын 27-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд шаардлага өгсөн. Засгийн газраас шаардлагын хариуг өнөөдөр өглөө 9:00 цагт өгөх талаар хариу ирсэн.

ХНХ-ын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл үндсэн хууль зөрчсөн тул сайдаас огцруулсан. Сангийн яам ард түмнийг өлөн гэх утга агуулгатай шторк цацаж доромжилсон. Үзэл бодлоо илэрхийлж буй залуусыг барьж хорьдог гээд хүний эрхийг зөрчсөн асуудал гарсаар байна.

Мөн өргөн хэрэглээний барааны өсөлт, шатахуун, инфляц гээд ард түмэн туйлдаж байна. 2023 оны Улсын төсөв МАН-ын дарга нарт тал зассан төсөл болж байна. Хэнтий аймгийн төсөв 200 гаруй тэрбум төгрөг байхад бусад аймгууд нь яах вэ. Тус асуудлуудыг тусгаж Ардчилсан намаас Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн.

Ард түмнийг доройтуулж байгаа Монгол улсын Засгийн газар өнөөдөр ажиллаж чадахгүй байна. Ажлаа хий биш Ажлаа өг гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
1 жилийн өмнө
202.21.109.75

Heden hun ogtsor geheer l ogtsrood baina gej yu baihav.Ed idej uusan ni ilreed barigdah bolohooroo l sandarch tor zasgaa shantaachilj bga

Зочин
1 жилийн өмнө
202.21.109.75

Та нар өөрсдөө зайл аа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.