БНХАУ-ын эрх баригч Коммунист намын XX их хурал өрнөж буй энэ үед олон нийтэд ил болгох ёстой байсан эдийн засгийн өсөлтийн тоо баримтыг дэлгэх явцыг хойшлуулсан гэж албаныхан мэдэгджээ.
Цар тахлын үеийн хатуу хязгаарлалт болон үл хөдлөх хөрөнгийн хямралын улмаас эдийн засгийн хүнд хэцүү нөхцөл байдалд орсон Хятад улс 2020 оноос хойших улирлын хамгийн бага өсөлтийн үзүүлэлтийг нийтэлнэ гэж олон улсын шинжээчид таамаглаж байсан билээ. Гэвч тус улсын Үндэсний статистикийн товчоо энэ оны гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлтийн тоон мэдээлэл болон бусад гол үзүүлэлтийг нийтлэхээ "хойшлуулна" гэж мэдэгдсэн бөгөөд тодорхой шалтгаан дурдаагүй байна.
Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадын эрх баригчид энэ онд эдийн засгаа 5.5 орчим хувиар өсгөх зорилт тавьсан ч мэргэжилтнүүд үүнд эргэлзэж байгаа ба Олон улсын валютын сангаас тус улсын ДНБ-ий өсөлтийг 3.2 хувьтай байна гэж таамаглаж байгаа. Энэ нь коронавирусийн улмаас онцгой нөхцөл байдал үүссэн 2020 оныг эс тооцвол БНХАУ-ын хувьд сүүлийн 40 жилийн хамгийн сул өсөлт болох юм.
Эх сурвалж: The Guardian
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.