СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Солонгосчуудад зодуулсан монгол охин: Цагдаад өгсөн өргөдлөө буцааж ав гээд байгаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

БНСУ-ын иргэд монгол эмэгтэйд хүч хэрэглэж, зодож байгаа бичлэг өчигдөр /2022.10.16/ цахим хуудаст тархсан болон БНСУ дахь Монголын Элчин сайдын яам анхааралдаа авсан талаар бид мэдээлсэн.

Монгол эмэгтэйчүүдэд тохиолдсон энэхүү хэргээс улбаалж, "Монголчууд нэгдэж, нэг нэгнийхээ эрх ашгийг хамгаалдаг байх" талаар цахим ертөнцөд хэлэлцүүлэг өрнөж байна. 

Шаардлага тавьсныхаа төлөө зодуулсан болон түүнийг хамгаалсан монгол эмэгтэйчүүдийн яриаг та бүхэндээ хүргэе. 

Зодуулсан монгол охин: 

-Кофе шоп цэвэрлэсний дараа үдээс хойш үйлдвэрийн цэвэрлэгээ хийхээр очсон. Машинаас буухад эзэн эмэгтэй яг л шоронгийн хүмүүстэй харьцаж байгаа юм шиг "Буугаач!" гэж хашгирсан. Ороход таван монгол эгч байсан. "Юу хийх вэ?" гэж тэднээс асуутал тэндээс эзэн эмэгтэй "Та нар тус тусдаа ажиллана. Битгий овоороод бай!" гээд хашгираад унасан.

Цаг орчим ажиллаад өдрийн хоолоо идэхээр суусан. Тэгтэл эзэн эмэгтэй намайг заагаад, "Иймэрхүү юмнуудыг хар даа" гэхчлэн муухай юм яриад байсан. Би үг хэлэхээр дөхөөд очтол эзэн эрэгтэй "Чи юу гээд муухай хараад байгаа юм!" гэсэн. Гэтэл эзэн эмэгтэй идэж байсан хоолоо бидэн рүү цацсан. Тэгэхээр нь би эгч нар руу хандан, "Та нар яагаад ингээд нэгнийгээ муу муухайгаар хэлүүлээд зүгээр суугаад байгаа юм бэ?!" гэсэн. Нэг эгч "Эд нар угаасаа ингэж харьцдаг. Нэг өдөр тэсээд, мөнгөө аваад явцгаая" гэж хэлсэн. 

Хамгаалсан монгол эмэгтэй: 

-Жоохон охиныг хэлэх хэлэхгүй үгээр хэлэхээр нь би тэсэхээ болиод, хоолоо цацаад босож ирсэн. Тэгэхэд эзэн эрэгтэй миний хоолойг боосон. Би яг үхлээ л гэж бодсон. Цагдаад баригдвал баригдаг, ямар ч аргаар хамаагүй цагдаад л өгье гэж бодоод зууралдсан. Тэр солонгос эзэд "Та нар визгүй. Цагдаа та нарыг удахгүй аваад явна" гээд байсан. Толгойг минь шал мөргүүлсэн. 

Зодуулсан монгол охин:

-Өөрөө зодуулаад намайг хамгаалсан эгчид их баярлаж байгаа. Гэхдээ монголчууд нэгдэж чаддаггүй нь үүгээр харагдсан. Хүчирхийллийг өөгшүүлж болохгүй. Өнөөдөр намайг, маргааш та нарыг ингэж зодно. Нэг нь хүчирхийлэлд өртсөн бол бусад нь ажлыг нь хаяад явдаг баймаар байна. 100 мянган төгрөгтэй төгрөггүй бид ядуурчихгүй шүү дээ. Юу ч хэлэхгүй сууж байсан насанд хүрсэн эгч нарыг хараад би сэтгэл дундуур байгаа. Та нарын хүүхэд ийм байдалд орвол яах вэ? 

Намайг одоо цагдаад өгсөн өргөдлөө буцааж ав гээд байгаа. Би яах ёстойгоо мэдэхгүй байна... 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (31)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.251

мэдээж хүний нутагт орон байрны мөнгө болон амьдралын баталгаагаа бий болгох гэж л ажиллаж байгаа. Иймд яядаж байрны мөнгө аваад монголдоо ирсэн нь дээр

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.42

Пязду энэ дээрхи хулгайчууд өөдтэйхэн монголын ард түмний төлөө байсан бол энэ сайхан залуус юү гэж хүний нутагт боолын ажил хий вэ дээ.

Зочин
2 жилийн өмнө
203.23.49.219

Өргөдлөө битгий буцааж ав монголчуудыг хамгаалах хууль байдаг гэж харуул хашраа наад муу эмгэн өвгөн 2 оо

Зочин
2 жилийн өмнө
59.153.112.126

Арга хэмжээ авхуул өрөгдлөө буцааж авч болохгүй.ажлаа хийлгэх мөрөөрөөл байна биз.Юун зодох вэ

Зз
2 жилийн өмнө
202.21.108.10

Дандаа битгий эх ороноо муул.сайхан амьдрана гэдэг чинь өөрөөс л шалтгаална.малаа маллад явбал юугаар дутах вэ

Зочин
2 жилийн өмнө
66.181.184.22

Мал маллах гэхээр уул уурхай ухаад газар нутаггүй болоод байна

Зочин
2 жилийн өмнө
203.23.49.69

өргөдөлөө битгий буцааж ав бас дахиад өөр хүнийг ингэж дарамтлана хашраах хэрэгтэй.хэнийнч хүүхэд ингэж зодуулж болохгүй

Зочин
2 жилийн өмнө
192.82.75.73

Битгии ав өргөдөлөө

Хүрэлбаатар
2 жилийн өмнө
66.181.160.87

битгий өргөдлөө аваарай биeд халдсан хохиролоо нэхэмжилж ав!

таны нэр Хүрэлбаатар
2 жилийн өмнө
66.181.160.87

битгий өргөдөлөө аваарай биeд халдсан хохиролоо нэхэмжилж ав?

зочин-0
2 жилийн өмнө
192.82.88.174

Ер нь монголчууд нэгдэж чаддаггүй юм билээ. АНУ-д удсан хүмүүс нь хэлтэй устай болоод босстойгоо харьцаад тохирсон хөлсөө авдаг байхад зарим босс нь хэл мэдэхгүйгээр нь далимдуулан шинээр ирж ажилласан хүмүүст өгөх ёстой мөнгөнөөс нь 30-50%-ыг нь аваад гар дээр нь цөөн хэдийг өгдөг. Зарим монголчууд нь харийнхантай нийлээд монголчуудаа хуурах, тонох нь ч бий. Ялангуяа, орос, туркууд хулхидах нь их бдагийг мэдэх юм. Тиймээс хэл устай, баг болж ажиллавал арай өөр бдаг.

Б ОДХҮҮ
2 жилийн өмнө
202.126.89.47

Эзэнг үй төрийн эмгэнэл .....гэхдээ хэн гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй битгий өргөдлөө буцааж ав ....

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.37

битгий ав тэр чигээр нь өг арга хэмжээ авахуул

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.100

Новшийн кимчинүүдэд бүү бууж өг..Өөрсдөө сайн муу хар ажлаа хэ чадахгүй бж хүн дээрэлхдэг юу вэ..Өргөдлөө авч болохгүй.ЭСЯ анхааралдаа авсан гэсэн.хамгаалах бх аа.

Зочин
2 жилийн өмнө
122.201.31.56

Хөөрхийдөө хулгайчид нь төрд гарсан эмгэнэлтэй ард түмэн, Кимчи жиган өвгөнийг олж алнаа

хог
2 жилийн өмнө
202.126.90.117

хажууд нь байсан лаларууд удахгүй та нар ингэээд балбуулааад сууна да чорт гэж.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.49

Сайн байна уу.Хүний нутагт аж амьдрал.ахуйгаа сайжруулах гэж холын бодол тээж.элгэн саднаа орхиод ядарч зүдэрсэнч гүрийгээд явж болноо..гэхдээ хүнд зодуулна гэдэг л хэцүү шд..хууль дүрмийнх нь дагуу яваа'ер нь манай монголчуудаас л их муухай зан гардаг гэсэн шүү...эрүүл мэндээ хичээгээрэй.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.74

эх орныг нь хэдэн төр гарсан хулгайчууд болон тэдний гар хөл цөлмөөд дуусгаж байдаг ард иргэд нь үгээгүй ядуу улс төрчид нь өмхийртэл баяжсан монгол шиг улс байна уу. Одоо хохино гэхээс

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.74

saihn eh ornoosoo durveh ch iim l bnda eh orniig maan manan buleg segsereed haychihlaa

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.125

Өргөдлөө буцааж авах хэрэггүй. Өөрийнхөө болон хойшид визтэй визгүй монголчуудыг дээрэлхдэг, дарамталдаг Солонгосчуудад цочроо өгөх хэрэгтэй. Хүний газар нутаг нэгтнээ өмөөрч хамгаалах хүний мөсгүй нь цөөрөх байлгүй дээ

Zochin
2 жилийн өмнө
172.58.140.7

Orogdoloo butsaaj avch bolohgui.hohiroloo tultal nemjileh heregtei.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.69

Хүний нутагт бгаа хүмүүсээ яаж хамгаалдагийг харуултал битгий аваарай өөгшүүлээд байвал монголчуудыг ингэж болдог гээд сэтгэхүй сууна эх орондоо хаягдсан гэж захын хүн дээрэлхэнэ шүү арга хэмжээ авах байлгүй дээ

zolboo
2 жилийн өмнө
192.82.75.198

bitgii butsaaj awaarai yg ni bugdeerei niileed bosood dairwal yach ch chadagui yuml daa ed nar bie bieniigee omoorood aihtar ulsuud geed ih daam garsan ezed bna yrid ni gadaad irgeded gar hurch bsan bna daa

Оюунаа
2 жилийн өмнө
66.181.160.45

Битгий өргөдөлөө буцааж аваарай даварцан новшнууд бнадаа

Зочин
2 жилийн өмнө
211.216.26.79

Huuli changa orond baigaa uchir huuliin daguu asuudlaa shiideerei.VIZ yamarch hamaa baihgyi ee.Urd ni olon ene met asuudliig shiidej chadsan shyy dee.Ehleed tsagdaad Solongos dahi Mongoliin elchind handaarai.

Oyunaa.
2 жилийн өмнө
211.216.26.79

Urd ni ene met asuudliig shiidej chadsan shyy dee.Tsag ye uur bolson shyy dee.Mongol umguulugch nartaigaa holbogdood asuudlaa shiideerei.Hamgiin tyryynd tsagdaagiin baiguullagad urgudul uguurei.

Зочин
2 жилийн өмнө
192.82.83.162

Өргөдлөө буцааж авч болохгүй шүү.

Чимгээ
2 жилийн өмнө
66.181.181.39

өргөдлөө буцааж ав гэж хэн хэлээд байгаа юм бэ. Битгий ав яасан гэж доромжлуулах доромжлуулчихаад өргөдлөө буцаадаг юм бэ. Бусдад дээрэлхүү хүнийг дорд үздэг хүмүүст сургамж болог

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.98

бид буруутай гээд бусадаад зодуулаад байх юм уу төр засаг сайн байсан бол бид монголоос явахгүй шүүдээ төр засаг маань монгол гэсэн сэтгэл байна уу

Gulya
2 жилийн өмнө
192.82.68.7

Бнсу-ыг их соёлтой гоё газар гэж залуучууд хүүхдүүд боддог.Очих юмсан гэж мөрөөддөг.Гэтэл ийм бүдүүлэг байж болохгуй шүү дээ. Харамсалтай байна. Хүн бол хүн...

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.6

Битгий ав цагдаад нь өгөө

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.