СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-14

🔴 "Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийг чөлөөлж Ц.Батболдыг томиллоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэгийн ёс суртахуунгүй үйлдэл болон нарийн мэргэжлийн 52 эмчийг ажлаас нь дарамтлан гаргасан гэх асуудлыг Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээлсэн.

Мөн түүний ёс суртахуунгүй авирлаж буй бичлэг цахим орчинд цацагдсаны дараа Эрүүл мэндийн сайд С.Энхболд чөлөөлөх тушаал гаргажээ. Уг тушаалыг "Өргөө" амаржих газрын нийт албан хаагчдын өмнө өчигдөр орой /2022.10.13/ танилцуулжээ.

Харин өнөөдөр түүний оронд түр хугацаанд "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилохоор болжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг:

-"Өргөө" амаржих газарт хийсэн шалгалтаар Ж.Энхцэцэг дарга Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан бүтэц орон тоо, дүрэм журмыг дур мэдэн өөрчилж, сонгон шалгаруулаттай холбоотой заалтыг өөрчилж, өөрийн харьяаны дагуу ажиллах ёстой функцүүдээ өөр дэд захирал руугаа шилжүүлэх, санхүүгийн асуудал зэргийг Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газраас илрүүлсэн.

Шалгалтын дагуу наймдугаар сарын 22-нд албан бичгийг  илгээж, нэг сарын хугацаатай зөвлөмж өгсөн. Яамнаас есдүгээр сарын 20-нд танилцахад нэлээн олон зөрчил хэвээрээ, зөвлөмжийг биелүүлээгүй байсан. Эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хороогоор хүсэлтийн дагуу шалгалт хийсэн. Энэ хороонд яамнаас ганц л мэргэжилтэн байдаг бөгөөд бусад нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн багш нар ахалж, ажилладаг.

Дүгнэлтээр эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 12 заалтыг зөрчсөн байна гэж тогтоосон. Эрүүл мэндийн сайд өнгөрсөн долоо хоногт Ж.Энхцэцэг даргыг дуудаж, тайлбар авахад энэ асуудлаа хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс аравдугаар сарын 12-нд Ж.Энхцэцэг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх сонсголыг зохион байгуулж, өчигдөр ажлаас нь чөлөөлсөн. Шалгалтын дүнгээр 2021, 2022 онуудад нийт 138 ажилтан чөлөөлөгдөж, 60 орчим нь өөрсдөө ажлаа өгсөн байна. Ж.Энхцэцэг дарга удирдлагуудад асуудал байна гэдгийг хэлж байгаа. Тийм учраас "Өргөө" амаржих газрын захирлын үүргийг түр "Амгалан" амаржих газрын дарга Ц.Батболдыг томилсон. Эрүүл мэндийн яамнаас удирдлагын багт зөвлөгөө өгөх багийг давхар томилсон гэсэн юм. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (8)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.38

Намаг балчиг бузар нь 30 иад жил боллоо одоо таслаачээ болцгоо л доо болцоо

Мөнхбат нөгөө дэд хурандаа минь яачих ваа
1 жилийн өмнө
192.82.88.123

Нөгөө дэд хурандаа минь яачихваа кк

ЭМЧ
1 жилийн өмнө
122.201.21.167

БАТБОЛД ГЭЖ БАС ТЭТГЭВЭРИЙН ЦАГДАА ЮУ!!! СААДЫНХАА ӨМНӨӨС ЗОРИГТОЙ БОДИТ ҮНЭНИЙГ НЬ НҮҮРЭН ДЭЭР НЬ УЛАЙТАЛ ХЭЛЭЭД АЖИЛ АЛБАА ӨГЧЭЭ!!!

Зочин
1 жилийн өмнө
202.9.40.42

Сайд яг хоёр хүнийг андуурсан байхаа. Тэгээд ч тэр мэрэгжлийн бус хүн дэд захирал хийгээд байхдаа яахав дээ. Яг л ялтангуудтай харьцаж байгаа юм шиг л авирлаж бна лээ.

Зочин
1 жилийн өмнө
139.5.219.204

Яагаад ийм юм бэ. Энэ эмэгтэй бузрын эсрэг л тэмцсэн бна лээ шүү дээ. Эмчид үзүүлэхээр л хувийнхаа эмнэлэг рүү явуулж иргэдийн халаасийг сэгсэрдэг нь үнэн биздээ. Төрсөн болон ар гэр нь тэдэнд авилга өгөөгүй хүн Монгол улсад ёстой нэг ч байхгүй гээд мөрийцсөн ч болно. Шударга нэгэн төрд ажиллах хэрэггүй гээд хуулиа баталчих л даа.

Зочин
1 жилийн өмнө
64.119.22.112

Манай эмэгтэй дарга нар ер нь л гэг ийм зантай Муухай ааштай авиртай Ийм хүний дэргэд тогтож ажиллахад хэцүү Хувтдаа эмнэлэгтэй эмчийг улсын эмнэлэгт ажиллуулахгүй байгаачээ йХүн гэдэг амьтан Юуны түрүүхд Хувь эмнэлгээ бодно Шүү дэ Улсын эмнэлэгт сэтгэл гаргахгүй Өөрчлөл хийгээчээ 30 жилийн ялзрал зад үсэрч бна Монгол хүн бол нохойноос дор үнэтэй Мөнгөгүй хүн бол үх гэдэг нийгэмд орсон шүүЭнэ ялзарч гажуудсан нийгэм Юутай харгис юмбэБидний эрүүл мэнд Хаана бна Ходоод элэгний ернь бүх төрлийг хавдраар дэлхтйд 1 рт орж бна

Оюунаа
1 жилийн өмнө
192.82.84.160

Иргэд өөрсдөө л эмчид баярлалаа гээд л мөнгө өгчихөөд эсвэл мөнгө энэ тэр нэхээгүй байхад нь албатай юм шиг мөнгө өгчихөөд дараа нь авилга энэ тэр гэх юм. Би өөрөө ч олон төрсөн үр хүүхдүүд минь ч төрсөн авилга энэ тэр нэхээгүй өгөөч үгүй зүгээр л сайхан төрүүлж үйлчилж байсан шүү эмч нар иргэдэд өөрсдөд нь их учир байна ах

Зочин
1 жилийн өмнө
192.82.89.239

Ж.Энхцэцэг эмчийн зөв гэж бодож байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.