СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2022-10-14

🔴 LIVE: "Өргөө" амаржих газрын удирдлагын багт ажилчдаа "махны машин болгоно" хэмээн дарамталдаг хүн байдаг гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

"Өргөө"амаржих газрын ҮЭ-ийн хорооноос тус эмнэлгийн дарга асан Ж.Энхцэцэг байгууллагын нэр хүндэд халдсан учир холбогдох байгууллагуудад өгч шалгуулна гэлээ. 

"Өргөө" амаржих газрын үйлдвэрчний эвлэлийн хороон дарга Д.Өнөржаргал:

-"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг өчигдөр ажлаасаа халагдсан. Тэрбээр манай байгууллагатай холбоотой байгууллагын нэр хүндэд халдсан мэдээллийг хэвлэлд өгсөн. Иймд бид энэ асуудалд хариу тайлбар хийх шаардлагатай гэж үзсэн.

Үйлдвэрчний эвлэлийн хороог олон сая төгрөг идсэн гэж мэдээлсэн нь ор үндэслэлгүй. Бид үйлдвэрчний эвлэлийн татвар гэж гишүүдийн орлогоос нэг хувийг авдаг. Татварын 70 хувь нь тухайн байгууллагын ажилчдын үйлдвэрчний эвлэлд, 30 хувь нь төв үйлдвэрчний эвлэлд шилждэг. Үйлдвэрчний эвлэлийн мөнгийг би ганцаараа захиран зарцуулах эрхгүй байдаг. Монголын эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэлийн холбооны хяналтын шалгалтад манай байгууллага үргэлж 90-ээс дээш үнэлгээ авдаг.

ҮЭХ-оос энэ асуудлаар судалж үзэхэд ажлын байрны дарамтнаас болж 52 хүн ажлаасаа гарсан байдаг. Бусад нь өөрсдийн хүсэл сонирхлоор ар гэрийн шалтгаанаар ажлаасаа гарсан байдаг. 

Манай байгууллагын боловсон хүчний бодлого алдагдсан. Манай байгууллагын ажилчид цалингаа авч чадахгүй байхад ерөнхий нягтлан гэх хүн "надаас зээлж болно" гээд сууж болохгүй шүү дээ. Манай эмнэлгийн захиргаанд 40 гаруй хүн ажилладаг байсан бол одоо дөрвөн хүн л үлдсэн, бусад нь бүгд солигдсон. 

Манай эмнэлгийн захиргаанд хууль хяналтын байгууллагад олон жил ажилласан хүн байдаг. Тэр хүн эмч мэргэжилтнүүд ажилчдыг санаанд багтамгүй үгээр доромжилж дарамталдаг. "Махны машин болгоно,  цусыг чинь гоожуулна, хавтаст хэрэг үүрүүлнэ" гэх мэт үг хэллэгийг хэлдэг. Бидэнд баримт, бичлэг нь байгаа.

"Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг манай байгууллагын гүтгэсэн учир бид нэр хүндээ сэргээлгэх шаардлагатай гэж бодож байна. Нийт ажилчидаас уучлалт гуйх ёстой гэж үзэж байна гэв.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
150.129.141.161

350 сая хураасан мөнгөө Шилэн Дансаар тайлангаа харуулах хэрэгтэй ш дээ, Мөнгө хураагаад Өөрсдөө цалинжаад Байр Орон сууц машин авч болохгүй бх

Zochin
2 жилийн өмнө
202.21.108.253

Одоо үед шудрага нь ад үзэгддэг болждээ.шаардлага тавьсан хүнд дургүй болоод л олон юм ярьж байна.Үнэн хэлсэн хүнд хүн өшөөтэй үхэр унасан хүнд нохой өшөөтэй

Нарангэрэл
2 жилийн өмнө
202.126.89.26

Энэ араатан бсан бна бас хулгайч

Зочин
2 жилийн өмнө
150.129.140.77

Эхлээд эмнэлэгтээ нүүрэлсэн хулгайгаа ил гарга.... өөрсдийнхөө ... татвар нэрийн дор ажилчидаасаа авсан хулгайн мөнгөө тайлгана.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.92

Зөв шүү тайлангаа тавиа хэрэгтэй

Зочин
2 жилийн өмнө
103.140.11.15

Энэ байгууллагад иж бүрэн шалгалт оруулж үндэсээр нь өөрчлөх цаг болж х

Зочин
2 жилийн өмнө
66.181.160.114

Энд ярьж байгаа халтар юмс шуналтай юм.Хувиин эмнэлэг байгуулаад хүн эмчлэх биш мөнгө авах л зорилго агуулсан амьтад байна Бас тэр янгинасан дуутай 3 халтар бас бузар амьтад баысан шүү энэЭнхцэцэг эмч нь зөв хүн болтой

Зочин
2 жилийн өмнө
202.9.40.169

Адгийн шаарнууд нэгдчихсэн бна.

Амжил
2 жилийн өмнө
49.0.178.156

Эхлээд өөрөө хэл амгүйгээр 350 сая төгрөгнийхөө талаар тайлангаа тавьчих.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.114

Олон жил бугшсан авилгалыг Энхцэцэг задлачихсан Энэ мэт нөхдүүд дотроо сүлжээ бии болгочихоод л түүниигээ хамгаалах гэж ядаж байна Мэдээж хаяагаа манаад дуугүй суулгүй шаардлага тавьсан нь түмэн зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.