СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Цогт-Очир: Электрон тамхи хоргүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Монголын Вейп хэрэглэгчдийн холбоо ТББ-ын ерөнхий зохицуулагч Б.Цогт-Очир өнөөдөр /2022.10.13/ Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяаг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн талаараа мэдээлэл хийв.

Тэрээр,

-Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон сошиал орчинд төрийн байгууллагын ажилчид янжуур тамхины компаниудын гар хөл болж, хэрэглэгчдэд буруу ташаа мэдээлэл тарааж, хэрэглэгчдийн эрх ашиг зөрчсөн гэх ноцтой мэдээллийг явуулж байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяа ТМ телевизид өгсөн ярилцлагадаа “Янжуур тамхи нь 20-25 жилийн дараа хорт хавдар үүсгэдэг бол электрон тамхи нь 1-2 жилийн дараа үхэлд хүргэх аюултай” гэх мэтээр шинжлэх ухааны ямар ч баримт нотолгоогүй мэдээллийг хэрэглэгчдэд зориудаар тарааж байна.

Электрон тамхи нь дэлхийн 100 гаруй улсад худалдаалагдаж, 360 сая хэрэглэгч бий болгож чадсан. Тэр ч байтугай насанд хүрсэн хүний тамхинаас гарахад дэмжлэг болж байгаа бүтээгдэхүүн.

Манай төрийн бус байгууллагаас электрон тамхи хэрэглэгч 250 мянган иргэний эрх ашгийг зөрчсөн мэдээллээр иргэдийн итгэх итгэл, сэтгэлзүйд дайралт хийсэн мэдээллээр, янжуур тамхийг ургамлын гаралтай мэтээр сурталчилж, буцаад янжуур тамхиа татуулах далд санаа агуулж ярьж байгаа энэ албан тушаалтны хувьд ноцтой зөрчлүүд харагдаж байна.

Хэт нэг талыг барьсан мэдээллийн ард давхар авлига, ашиг сонирхлын зөрчил байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, бусдаас авлига авч, энэ төрлийн мэдээллийг хэвлэл мэдэллийн хэрэгслээр сурталчлах, эсвэл дээд албан тушаалтны даалгавраар утаат тамхийг сурталчилсан мэдээллийг иргэдэд хүргэж байж болзошгүй. 

Иймд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн албаны мэргэжилтэн, анагаах ухааны докторант С.Мөнхтуяаг шалгаж, ийм мэдээллийг нийгэмд тарааж буй этгээдүүдийг олж тогтоож, электрон тамхи хэрэглэгчдийн эрх ашгийг хуулийн хүрээнд хамгаалуулах хүсэлтэй байна гэж ярив.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.