СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

🔴 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хүрэлцэн ирлээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Олаф Шольцын урилгаар 2022 оны аравдугаар сарын 12- 15-нд тус улсад албан ёсны айлчлал хийхээр өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 12-ны өдөр эх орноосоо нисжээ.

МИАТ-ийн өвөл цагийн хуваарьт Улаанбаатар- Берлин гэсэн чиглэл байхгүй бөгөөд долоо хоног бүрийн мягмар, лхагва гараг бүрт Франкфурт чиглэлд нисэж байна. 

Гэвч тэрбээр өчигдөр буюу лхагва гаргийн Франкфурт чиглэлийн нисэх онгоцыг Берлин чиглэлд нисгэжээ. Нисэх багийнхан тус онгоцоор зорчиж явсан 200 гаруй зорчигчид энэ тухай мэдэгдээгүй аж. Түүнийг ёс зүйн алдаа гаргалаа хэмээн тус онгоцоор зорчиж явсан нэгэн иргэн жиргэж, бичлэгээ цахим орчинд нийтэлжээ. 

Энэ удаагийн айлчлал нь ХБНГУ-тай дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа болон бусад салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны Канцлер Олаф Шольцтой албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцана. Түүнчлэн ХБНГУ-ын Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайерт бараалхаж, Холбооны Цахим хөгжил, зам тээврийн сайд зэрэг Засгийн газрын зарим гишүүнтэй албан уулзалтууд хийнэ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудлаас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Розенберг нар үдЖээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зрчин
1 жилийн өмнө
66.181.185.213

ОюунЭрдэнэ ч нилээд эвдэрээд байгаа зауу даа нөгөө юу гэдэг билээ хамараа сөхөнө гэдэг болж бна шүү одоо наа хийгээ дар үгүй бол мангас болход ойртолоо

Зочин
1 жилийн өмнө
202.55.188.124

Хэсэх мөрөөрөө хэсээд явж болдогүйм байх даа гүэ мөн гайтай хүмүүс. Шүү энэ томчууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.