Ураны хордлого нутгийн малчдад хэрхэн нөлөөлж байгаа талаар Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин /2022.10.10/ мэдээлэл хийлээ.
Дорноговь аймгийн Сайншанд, 5 дугаар багийн малчин н.Норсүрэн:
-Манай суманд 2012-2013 онд шилжих үед учир битүүлгээр 20 бяруу үхсэн. Мал үржлийн газраас н.Батцэнгэл ахлагчтай дөрвөн мэргэжилтэн очиж шинжлээд "Ураны олборлолт явагдсантай холбоотой байж магадгүй" гэсэн бичиг баримт байдаг. Лабораторийн захирал дүгнэлтийг баталгаажуулаагүй орхисон.
2020 онд Л.Оюун-Эрдэнэ сайд захирамж гаргаж, ажлын хэсэг гарч ажилласан. Хүн мал ус уухыг хориглосон зөвлөмж гаргасан ч орон нутагт хэрэгжүүлдэг төрийн болон хувийн компани ч алга. 2021 оны Химийн хүрээлэнгийн ажлын хэсэг гарч ажиллах үеэр би шаардлага тавьж, өөрийн мэдэх Модон шанд, Гүн шанд гэх худгаас дээж авхуулж шинжлүүлсэн. Би өөрийн нүдээр 4-5 адуу уг уснаас уугаад үхэхийг харсан. Гэтэл энэ усыг "Ундандаа хэрэглэж болно" гэсэн дүгнэлт гарсан. Сүү махны дээж авахад хүн хэрэглэж болно гэсэн дүгнэлт гардаг.
Малчин н.Норсүрэн: Ажлын хэсэг дандаа малчдын эсрэг зүйл хийж байгаад гомдолтой байна
Мал өвчлөх, зүй бус ураг төл гарах зэргээр олон зүйл болдог. Малчид улс оронд хэрэгтэй төсөл явуулахгүй байна гэж л үздэг. Гомдолтой байна. Хамгийн сүүлийн ажлын хэсэг БОАЖЯ-аас 2022 оны тавдугаар сард очсон. Согтуу хүн ажлын хэсэгт орсон гэсэн шалтгаанаар бас л дүгнэлт гарахгүй байна. Сүүлдээ үхээд 30 гаран цаг болсон үхрээс дээж аваад "Малын боом өвчин байна" гэсэн дүгнэлт гаргасан.
"Урангүй Монгол" хөдөлгөөний зохицуулагч н.Хундагнаа:
-2010 оноос хойш "Газар тэнгэр-Гал нэгдэл" бүлгэмийнхэн тууштай ажиллсан. Саяхан гарсан "Ураны баримт" нэвтрүүлгээр хүмүүсийн тархийг угааж, уран хоргүй гэсэн сурталчилгаа хийж байгаад маш их эмзэглэж байна. Малчин н.Норсүрэн ярьсан зүйл буюу 2012 оны илтгэл дээр маш тодорхой бичсэн байсан. "Ураны хайгуул хийх явцад гарсан хаягдал шаврыг ил задгай орхисноос малчин н.Норсүрэнгийн тугалууд /19тугал/ цацрагийн болон хүнд металийн ужиг явцтай хордлого авч, үхэж хорогдсон" гэж гарсан. Түүнээс хойших ажлын хэсгүүдийн дүгнэлтэд ч ийм агуулга олон бий. Гэтэл өнөөдөр хоргүй гэж ярьсаар байна.
н.Хундагнаа: Улаанбадрах суманд атомын бөмбөг хэрэглэсэн үед юм уу цөмийн реактор дэлбэрсэн үед үүсдэг бодисууд цацарсан. Тэр нь Аревагийн өөрийнх нь шинжилгээгээр гарч ирсэн.
Дэлхийн дунджаас хамаагүй өндөр хортой байгаа нь /шинжилгээний дүгнэлт харуулав/ батлагдсан. Монгол Африк биш. Монгол туршилтын ажиллагаа явуулснаас хойш 12 жил болж байхад манай засаг төр ч дэмжсээр байна. Гүний ус руу хүхрийн хүчил шахахаар юу болдогыг хөдөлгөөний зохицуулагч н.Ганбаатар биеэрээ үзээд ирсэн. Дундговийн Өлзийт, Өндөрширээт, Баянжаргаланд бас туршилтын үйлдвэр байгуулсан. Аюул үүсчихээд байна шүү.
Улсын мал эмнэлэгийн төв лабораторийн Ерөнхий эмч н.Цэрэнчимэд:
-Би төрийн байгууллагын төлөөлөл. Намайг энд ирж сууж байгаад хүмүүс эгдүүцэх байх. 2012 оноос эхэлж ураны хор хөнөөлийг судалж ирсэн. Судалгаа хийдэг газар Монголд олон бий. Харамсалтай нь ажлын хэсгийн гаргасан дүгнэлтүүдийг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвлөмж л гаргадаг. Дүгнэлт гарчихвал хүлээн зөвшөөрсөн болчих гээд. Газар дээр мал болон малчид хүнд нөхцөлд амьдарч байна. Би аргаа бараад хэд хэдэн удаагийн ярилцлага дээр хэлж байсан. Засгийн газар Улаанбадрах суманд ажиллаач. Усыг нь уугаад бодит байдлыг хар л даа. Мал ёо гэдэггүй нь сайхан ч эмчилдэг газар нь Мал эмнэлэг. Намайг төрийн албаны хуулийн дагуу шийтгэж болно. Би төрийн эсрэг зүйл яриагүй, төр ажлаа хийхийг шаардаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Аюул гадаа ирчихээд байхад огт дуугардаггүй удирдлагуудыг яах вэ .Бурхан минь .
стратегийн том төслийг лалрын шантаажчидаас холб байлгая. энэ норсүрэн гэж новш олон жил энд ингэж новширлоо. хогийн хулчгар төр засгаас болж.
Псда энэ лаларын өвгөн чинь тусгаар тогтнол гээд балай лаларуудын хэвлэлийн бага хурал дээр явж байсан биздээ. Одоо бас юу шаагаад байгаан ?
Атомын бөмбөг цөмийн гинжин урвал болж байж дэлбэрдэг, тийм болгохын тулд баяжуулдаг.... кк, уг нь дунд сургууль төгссөн бол мэдмээр юм
Уран хоргүй болсон юүтүбээс үз
Технологи хөгжсөн манайд олон газар уран бий ашиглаагүй байсан ч ялгарч л байдаг жаахан учиртай бай ашигла өртөг нэм улсаа хөгжүүл үлгэрт итгэнэ гэж юу байхав жудагтай бай
Мал л үхээд байдөг хүн яадаг юм эрүүлээр сэтгэ .
Эд нарын Олон улсын Цөмийн физикийн хүрээлэнд ажилд оруулахсан.Мэллэг гэж далай далай.Лабораторийн ч хэрэг алга.Шууд шинжилж дүгнэлтийг баталгаатай гаргадаг юм байна шдээ.
Өмхий баас шантаачид зайлаа12 жил болход мал н үхээд хүн үхдэггүй гэнээ Монгол хөгжих ёстой.атомын цахилгаан станцтайван болох ёстой.
Манай төр засаг их будлиантай байна. Монголд илэрсэн бүх ураны нөөцийг нэг мөсөн ухаад авчихвал дараа нь өөрсдөө атомын станцтай болох үед түлшээ гаднаас авах нь байна ш дээ. Данх өөрөө засаг байх үедээ Монгол улсын нөөцийг нэг мөсөн шавхчихаад дараагийн хүндээ юуч үлдээхгүй гэсэн атгаг санаа агуулж байна. Шүгдэн шүтдэг Малууд ингэж сэтгээд байгаа юм даа.
Шантаажлагчид мөнгөний ажилчид