СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын дарга Г.Занданшатарын "УУР"

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн нэгдсэн хуралдааны эхэнд Д.Ганбат гишүүнд сануулга өглөө.

Намрын чуулганы эхний өдөр парламентийн гишүүний үнэмлэхээ УИХ-ын дарга руу чулуудсан Д.Ганбат гишүүн өнөөдөр өөрийнх нь өөрийнх нь сандал дээр "өөр хүн" суусныг хараад бухимдаж, бужигнаан үүсгэв.

Түүний хариуд УИХ-ын дарга Г.Занданшатар:

-УИХ-ын гишүүн Д.Ганбат сүүлийн хоёр жил сандал ширээ булаацалдлаа. Д.Тогтохсүрэн гишүүнд суудлаа сольё гэж хүсэлт гаргасны дагуу УИХ-ын гишүүн Ц.Туваан суудлаа өөрт чинь тавьж өглөө. Чуулганы хуралдаан үймүүлж байгаа учраас Д.Ганбат гишүүнд сануулга өглөө гэв. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Д.Ганбат гурав дахь удаагаа сануулга авч байгаа нь энэ ажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.