УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэлж байна. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тойргийнхоо иргэдтэй уулзаад ирсэн бөгөөд иргэдээс ирсэн саналыг танилцууллаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Манай тойргийн иргэдээс ид ажлын үеэр хөдөө орон нутгийн хүүхдүүдийг амраах, өөрөөр хэлбэл гуравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр сарын нэгний хооронд амрааж өгөөч гэх хүсэлт тавилаа.
Мөн Мөнххайрхан сумын иргэн н.Отгонжаргал "НӨАТ-ын татварыг 5 хувь болгож байгаа санаачилга чинь зөв байна. Ашигт малтмалтай орон нутагт амьдарч байгаа иргэдэд хүнд тусаж байна, тодорхой арга хэмжээ аваач гэсэн хүсэлт тавьсан гэв.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Таны хүсэлтийг өмнө нь Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэх дэгтэй байсан ч хуулийн өөрчлөлтөөр холбогдох Байнгын хороогоор хэлэлцэх дэгтэй болсон гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.