СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнийг "Үндэслэлгүй хөрөнгөжсөн" хэрэгт шалгаж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

 

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон ЗТХЯ болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-ынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна.

Уг замыг барих сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, яамны мэргэжилтнүүд, Автозамын газрынхан гээд нэлээд хэдэн хүнээс гэрчийн мэдүүлэг авч, зарим хүнийг цагдан хориод байгаа билээ.

Энэ хэргийг шалгах ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, ЗТХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр (ХХААХҮ)-ийн дэд сайдын албан тушаалд томилогдсон Ж.Бат-Эрдэнийг ч шалгаж буй билээ.

Шалгалтын явцад тэрбээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй нөхцөл байдал илэрч, мөрдөгчид шалгалтаа улам нарийвчилж эхэлсэн гэх мэдээлэл баттай эх сурвалжууд өглөө.

Энэ талаар холбогдох байгууллагынхнаас тодруулахад “Ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй” гэж тайлбарлав.

Бидэнд олдсон мэдээллээр УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ үл хөдлөх хөрөнгө болох барилга, байшингийнхаа эх үүсвэрийг үндэслэлтэй тайлбарлаж чадахгүй байгаа тул хууль хяналтын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.10-т заасан “Нийтийн албан тушаалтан өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны болохыг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй” хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.89.73

ШАЛГААД ЭХЛЭНГҮҮТ БАТЗАНДАН ОРИЛООД ЭХЭЛЖ БАЙГАА ЮМ УУ. ШАЛГАЛТ ДУУСТАЛ БАТЗАНДАН ЯАЖ ОРИЛСОН Ч ХҮРЭЛСҮХ,ШҮҮХ,ЦАГДАА ОГТ ТООХГҮЙ БАЙХ ЮМ БОЛ ТА НАРТ ИТГЭЖ БОЛОХ ЮМ.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.105

Тий м шүүшалгах харэгтэй.....

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.