СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Монгол залуус хонины ноосон шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч бүтээжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
2 жилийн өмнө

Монгол залуус хонины ноосон шүүлтүүртэй агаар цэвэршүүлэгч бүтээжээ. 

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өдгөө долоон жил ажиллаж буй М.Оюунгэрэл, биотехнологич мэргэжилтэй М.Батмөнх нарын долоон залуу “Greenpreneurs” төслийн тэмцээнд анх оролцож уг санаагаа олжээ.

Үүнээс гадна цахилгаан соронзон шинж чанар сайтай аж. 

“Эйрий фэлт” компани энэ оны 8-р сард тухайн агаар цэвэршүүлэгчийг худалдаанд гаргасан бөгөөд одоогоор 180 гаруй хэрэглэгч худалдан авсан байна. Хонины ноос ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа Монголдоо анхдагч тус компани оюуны өмчийн эрхээ авчээ. Цаашлаад тухайн санаагаа улам сайжруулж, дэлхийн оюуны өмчийн газраас анхны тоотоор зохиогчийн эрх авахаар зорьж байгаа гэлээ.

Зах зээлд худалдаалагдаж буй бусад агаар цэвэршүүлэгчтэй харьцуулахад үнийн хувьд хоёр дахин хямд, байгальд 100 хувь задардагаараа онцлог ажээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.