СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Г.Амартүвшингийн хэргийг шүүхэд шилжүүлэх үү

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Хөгжлийн банкнаас эрх мэдлээ ашиглан хамаарал бүхий аж ахуйн нэгждээ зээл олгосон хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргийг эхнээс нь шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг прокурорын байгууллагын эх сурвалжууд мэдээллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Амартүвшинд холбогдох хэрэгт тун удахгүй яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд хүргүүлэх гэж байгаа аж. Харин албаны хүмүүс энэ талаар “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа” хэмээж байна.

Г.Амартүвшин Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, зээлийн барьцаа хөрөнгийн шаардлага хангаагүй “Вертекс майнинг партнер” ХХК-д 33 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон билээ. Уг зээлийг хамаарал бүхий аж ахуйн нэгждээ олгохын тулд .

Хөгжлийн банкны гэх хэрэгт нийт 79 хүнийг холбогдуулан шалгаж яллагдагчаар татсан бөгөөд тэдний дунд улс төрд нөлөө бүхий албан тушаалтан буюу УИХ-ын дөрвөн гишүүн бий. Тодруулбал, өнөөдөр хууль тогтоох дээд байгууллагад сууж буй дээрх Г.Амартүвшингээс гадна Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарыг яллагдагчаар тооцсон юм.

Хөгжлийн банкны гэх хэргийн улмаас 2.4 их наяд шахам төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад багагүй хэсгийг нь нөхөн төлүүлснээр дээсэн дөрөөн дээр байсан тус банкны зээлжих зэрэглэлийг олон улсын “Moody’s” агентлаг тогтвортой гэж хэдхэн хоногийн өмнө дүгнээд байгаа юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
66.181.161.83

Дамдинням Х.Ганхуяг 2 найз нь хамт явна биз дээ хэрэг хамууд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.