Баянзүрх дүүргийн нутаг дахь нэгэн эзэнгүй хашааны барьсан байшингийн зоорьноос есдүгээр сарын 27-нд нэгэн эмэгтэйн цогцос олдсон юм.
Тухайн өдөр нэгэн иргэн уг мэдээллийг цагдаагийн 102 дугаарын утсанд өгснөөр НЦУГ-ын Шуурхай удирдлагын хэлтсийнхэн хэргийн газарт ажиллан 40 орчим насны эмэгтэй бусдад хорлогдон нас барсан болохыг тогтоож, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн.
Улмаар тухайн хохирогч нь энэ оны наймдугаар сарын 13-нд сураггүй алга болсон хүмүүсийн бүртгэлд орсон Л гэх хүн болохыг биеийн ерөнхий хэлбэр, онцлог содон шинж тэмдгээр нь тогтоож, гэрчүүд ч таньсан аж.
Ингээд хүн амины онц ноцтой гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр НЦУГ-ын Мөрдөн шалгах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн алба хаагчид шуурхай ажилласнаар уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 22 настай Ч гэх залууг илрүүлэн мөрдөн байцаалтаа үргэлжлүүлж байна. Хэргийн холбогдогч Ч нь мансууруулах бодис хэрэглэсэн үедээ амь хохирогчийг бэлгийн харьцаанд орсонгүй гэх шалтгаанаар зодож гэмтээгээд хүчирхийлэн, эцэст нь амийг нь хохироосон нөхцөл байдал тогтоогдсон аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хар тамхины хэргээр 2 ч удаа ял эдлээд ахиж гарч ирээд хар тамхиа зарж намайг ч гэсэн мансууруулаад хүчирхийлэл үйлдээд бгаа эрдэнэчимэгийн баасанжаргалдаа арга хэмжээ авахгүй бхдаа утас нь 99199292