СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-04

Баянзүрх дүүргийн хэмжээнд хууль зөрчсөн ТҮЦ-үүдийг албадан нүүлгэнэ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан, тамхи, архи, муудсан бүтээгдэхүүн худалдан борлуулсан, ойр орчмын 50 метр доторх талбайг цэвэрлэдэггүй зэрэг зөрчил дутагдалтай ТҮЦ-үүдийг албадан нүүлгэх арга хэмжээг Баянзүрх дүүргийн хэмжээнд зохион байгуулна. Энэхүү ажлыг зохион байгуулах ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа.

Дүүргийн хэмжээнд нийт 535 ТҮЦ байна. Эдгээрээс эхний ээлжинд 16 ТҮЦ-ийг нүүлгэж, хулгайгаар тог цахилгаан хэрэглэсэн 29 ТҮЦ-ийн цахилгааныг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай хамтран хязгаарласан бол 1, 2, 7, 26, 41 дүгээр хороонд байрлах 20 ТҮЦ-т нүүх шаардлагыг гардуулаад байгааг Баянзүрх Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс мэдээллээ.

Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу эхний ээлжид яаралтай нүүлгэх шаардлагатай 70 ТҮЦ байгаагаас .

Автобусны буудал дээр зорчигчид зогсож автобус хүлээх хэсэгт ТҮЦ олноор байршуулснаар зам тээврийн осол гарах нөхцөл бүрдээд байгаа талаар болон хууль бус худалдаа эрхлэх, орчны бохирдол үүсгэж байгаа талаар иргэд хэлж, удаа дараа гомдол гаргасаар байна хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.145

Зөв. Энэ Түц арай хэтэрлээ явган хүн явах газаргүй тэрэгтэй хүүхдээ түрээд явах боломжгүй яах болж байна..ТҮЦ-үүд сургуулийн хүүхдүүдэд тамхи ширхэглэж зарж байна. Сансарын тунель дээрх болон явган хүний зам дагуух түц-г яаралтай зайлуулах болсон төр гэж бдг бол...

Зочин
1 жилийн өмнө
66.181.180.203

ТҮЦ байгууллагуудтай тохирч нүүрээ ил гаргаж хашаанд орж үйлчилгээ хийх хэрэгтэй! Буудал зам дээр нтр ёстой хэрэггүй! Зөв ажил хийж бна.

Нжргүй
1 жилийн өмнө
202.55.188.84

Анхнаас нь тавиулахгүй байхгүй яасын бээ. Гудамжаар үйлчилгээнүүдийг хорихгүй гэж зарласан хотын даргын буруу шүү. Үнэхээр замбараа алдсаан. Буудал дээр карт цэнэглэдэг 1 ТҮЦ байхад л хангалттай

Irgen
1 жилийн өмнө
64.119.24.111

ene zavaan ambaaruudiig bugdiig buulga. Ariun tsevriin shaardlaga hangahgui

Ззз
1 жилийн өмнө
202.21.108.1

Түцүүдийг бүгдийг буулга зөв шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.