СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Азийн өсвөрийн залуучуудын спортын наадамд Улаанбаатар хотын баг амжилттай оролцлоо

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Япон Улсын Токио хотод “Азийн өсвөрийн залуучуудын спортын наадам-2022” олон улсын арга хэмжээ боллоо. Тус наадамд Дели, Хонконг, Жакарта, Куала Лумпур, Манила, Сингапур, Улаанбаатар, Янгон, Иватэ, Фукушима, Ибараки, Токио зэрэг 12 хотын 138 тамирчин, пара 36 тамирчин өрсөлдсөн юм.

Улаанбаатар хотын хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /НЗДТГ/-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч И.Баатархүүгээр ахлуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид ширээний теннис болон бадминтоны төрөлд амжилттай оролцов.

Монголын Ширээний теннисний холбоо, Монголын Бадминтон сонирхогчдын холбоо хамтран тухайн төрлийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, тэргүүн байр эзэлсэн шилдэг зургаан дасгалжуулагч, 16 тамирчныг шалгаруулж, наадамд оролцуулсан. Энэ нь манай тамирчдын спортын ур чадвар, чадавхыг дээшлүүлснээс гадна Улаанбаатар хотыг олон улсад сурталчлан таниулахад чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон юм.

Ташрамд дурдахад, Токио хотын Захиргаа, Токио хотын Спортын корпорац, Токиогийн Бадминтоны холбоо, Токиогийн Ширээний теннисний холбоо зэрэг байгууллагууд хамтран энэхүү олон улсын спортын наадмыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.