СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УБ-Дарханы замыг стандартын шаардлага хангаагүй хятад цементээр барьж байгаа бололтой

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

БНХАУ-аас орж ирсэн цементээс дээж аван албан ёсны итгэмжлэгдсэн лабораториудад “MNS 976:2008” стандартын дагуу шинжилгээгээ хийхэд чанарын шаардлага хангахгүй, бетон зуурмаг хийхэд хагарах эрсдэл өндөр, OPC 42.5 маркт тэнцэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Гурав хоногийн хугацаанд явагддаг энэхүү шинжилгээгээр цементийн хатаалт, бат бэхийг урьдчилан тооцох боломжтой байдаг.

Шинжилгээний дүгнэлтэд, БНХАУ-аас импортлогдсон цемент барьцалдуулах чадвар удаан, барьцалдаж дуусах хугацаа урт, эзлэхүүний жигд өөрчлөлт хэлбэлзэлтэй, магнийн агууламж өндөр, 3 хоног дахь гулзайлт, бат бэх нь шаардлага хангахгүй, OPC 42.5 маркийн стандартад тэнцэхгүй, бетон зуурмагт ашиглахад хагарах магадлал өндөр гэж гарчээ.

Шинжилгээний дүгнэлттэй танилцана уу.

Тодруулбал, Монгол цементийн бат бэхийн үзүүлэлт 3 хоногт 25-28 МПа байдаг бол Хятад цементийнх харьцангуй бага буюу 14-16 МПа гарчээ.

Мөн БНХАУ-аас орж ирсэн цементийн барьцалдах хугацаа дунджаар 3-5 цаг байгаа бол дотоодынх 2-3 цаг байна. Эзэлхүүний жигд өөрчлөлтийн хувьд дотоодын цемент стандартын дагуу буюу 0-0.7 мм, харин импортын цемент нь 1.3-1.5 мм-тэй гарчээ.

 

"Хөтөл цемент шохой" ТӨҮГ ажиллахгүй, цемент нийлүүлэлт хомстсон зэргээс үүдэн Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалтаас эхлээд барилгын салбарын ажлууд зогсох шахаад байгаа талаар Сангийн сайд Б.Жавхлан хэдхэн хоногийн өмнө мэдээлж байсан. Иймд төрөөс цементийн төрлийн бүтээгдэхүүний татварыг ТЭГ-лэснээр урд хөршөөс цемент ихээр орж ирсээр байгаа. 

Харамсалтай нь чанарын шаардлага хангахгүй, хагарч эвдрэх мадагдал өндөртэй ийм цементээр нийслэлчүүдийн дотор нь амьдрах өндөр өндөр барилга байшин, тэр ч бүү хэл Улаанбаатар-Дарханы замын хучилтыг хийж байгаа бололтой. Учир нь ЗТХ-ийн сайд С.Бямбацогт "Цемент, цементийн төрлийн бүтээгдэхүүний гаалийн албан татварыг тэглэснээр цементийн нийлүүлэлт нэмэгдсэн. УБ-Дарханы замын ажил гацаанаас гарч, хучилтын ажил төлөвлөснөөр хийгдэж байна" гэсэн мэдээллийг мөн л хэдхэн хоногийн өмнө өгсөн. 

Бүхэл бүтэн зургаан жил монголчуудын бухимдлыг барсан Дарханы зам хужаа цементийн уршгаар хэдхэн жилийн дараа хагарч эвдэрвэл хариуцлагыг нь хэн хүлээх вэ?.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

irgen
2 жилийн өмнө
64.119.20.109

inemlsegelel geel smile gambold gele emdeh baiha ter ganbold reekt yuma baigma

irgen nam
2 жилийн өмнө
64.119.20.109

inemsegleh ganbold ih muuhai 31 jil osogogchor humuus tamalj aldag shorngin halh juram hulgarin tuhalh genuu.ingej oilgoj bolhimu.

zochin
2 жилийн өмнө
64.119.20.109

inemseglel ganbold bas sogtuu baian shono irel zoodj degleh baiah gejina. untulahgui zoodj degeld uurlad uial chalaal orilod jostoi uzuule shuu.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.