СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Рамзан Кадыров гурван хүүгээ Украины фронтод илгээнэ гэв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Бүгд Найрамдах Чечень Улсын удирдагч Рамзан Кадыров 14, 15, 16 настай гурван хүүгээ Украины фронтод илгээж, Оросын цэргүүдийн хамт тулалдуулна гэж мэдэгджээ.

ОХУ 18-аас доош насны хүүхдүүдийг дайн байлдааны ажиллагаанд шууд оролцохоос сэргийлэх тухай НҮБ-ын гэрээнд гарын үсэг зурсан билээ. Түүнчлэн ч Орос улс тус дүрмийн харьяаллыг хүлээн зөвшөөрдөггүй.

Тэгвэл байна. Мөн хөвгүүд нь багаасаа цэргийн бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн ба жинхэнэ тулааныг мэдрэх цаг нь болсон гэж тэмдэглэсэн тэрээр гурван хүүгийнхээ сургуулилт хийж буй бичлэгийг хуваалцжээ. Чеченийн удирдагчийн ойр дотны хүмүүс Украин дахь цэргийн ажиллагаанд оролцоогүй гэж шүүмжилсэн "хоосон үгтэй хүмүүс"-т тэрээр мөн ийнхүү хариу барьсан аж.

Владимир Путин 2007 онд Рамзан Кадыровыг Чеченийн Ерөнхийлөгчөөр томилсноос хойш тэрээр Путины тууштай дэмжигч байсан бөгөөд Украин дахь дайн эхэлснээс хойш Чеченийн арми Оросын цэргийн хүчний хамт тулалдаж байгаа билээ. Гэвч Харьков, Донецк муж дахь цэргийн ажиллагаа тодорхой ялагдал хүлээсний дараа Кадыров Оросын армийн удирдлагыг шүүмжилж, Украины эсрэг илүү хатуу арга хэмжээ аван, тактикийн цөмийн зэвсэг хэрэглэхийг уриалсан. Харин Кремлийн зүгээс иймэрхүү шийдвэрийг сэтгэл хөдлөлөөр гаргаж болохгүй гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.17

Эргүү ац

Зочин
2 жилийн өмнө
192.82.80.175

Ямарч байсан бусдын хүүхдүүдийг явуулчаад өөрийнхөө хүүхдүүдийг авч хоцорно гэдэггүй л юм бна

бибуриад
2 жилийн өмнө
66.181.189.142

Халхад дандаа гөлөгнүүд амьдардаг хүүхэд байтугай насан хүрсэн монгол цэргүүд ч ингэж чадахгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.