СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Байгууллагын хөрөнгийг хариуцаж байгаа этгээд дур мэдэн авч ашигласныг “завших” гэмт хэрэг гэж үзнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
2 жилийн өмнө

Иргэн Г нь “Х” ХХК-д манаачаар ажиллаж байхдаа тус компанийн захирал Б-н эзэмшлийн аккумлятор, шахдаг хөөс, усны сав, түлш зэрэг эд зүйлийг дур мэдэн авч, 5.729.900 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

Прокуророос Г-г бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г-г “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд “...1.300 литр түлш байсан эсэхийг бүрэн тогтоогоогүй...” тул хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн гомдол гаргасан. Улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд Г-ийн үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон, харин анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна гэж дүгнэн, шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулав.

Хуульд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгоно гэж заажээ

Ийнхүү үүрэг хүлээсэн шинжээрээ бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргээс ялгагддаг бөгөөд завших гэмт хэрэг нь өмчлөгчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд зохих зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн бүрэн бүтэн байдлаас ямар нэгэн хэсгийг тасалж, бусдад шилжүүлж, үрэгдүүлсэн, эсхүл өөрөө авч завшсан идэвхтэй үйлдлээр илэрнэ.

Шүүгдэгч Г-ийн хувьд “Х” ХХК-д манаачаар ажиллаж, бусдын өмчийг хариуцах үүрэг хүлээсэн этгээд байх тул хяналтын шатны шүүхээс иргэн Г-ийн үйлдлийг “хулгайлах” биш,  “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байна гэж дүгнэж, зүйлчлэлийг өөрчлөн, 1 жил хорих ял оногдуулсан байна.   

Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны хуралдааны тогтоолын дэлгэрэнгүйтэй ЭНД ДАРЖ танилцана уу.

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан

Сурталчилгаа


Сэтгэгдэл (10)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бачр
2 жилийн өмнө
202.126.94.27

Хогийн захирал вэ цалин мөнгө хасаад суутгад арга н олох болох л бсн

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.134

Хулгайчийг давраах хэрэггүй .

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.112

5,7 сая төгрөгийн хохирол учруулаад, 2жил 6сарын хорих ял авч байна гэнэ дээ хөөрхий, даваад ч нэмэргүй. Үүнээс хэдэн арав зуун мянга дахин илүү эд баялаг хуссан хулгайч луйварч нар болохоор зүв зүгээр яваад байдаг

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.134

Угаасаа буруу л биз дээ.

Зочин
2 жилийн өмнө
107.77.203.81

Яа ийм том хэрэг илрүүлж,ямар аймаар хурдан шийдээ вэ? Байцаагч шүүгч прокрорт гавьяат өгөө

Зочин
2 жилийн өмнө
180.149.65.2

Хулгайлах, Завших хэргийн зүйлчлэлийг л харуулсан кэйс шүү дээ. Та минь бухимдаад яах вэ.

Ахмад настан
2 жилийн өмнө
192.82.72.89

Татварын мөнгийг хулгайлсан хулгайчуудыг хэсгиин ингэж хурдан шийддэг болоосой!!...материал дутуу гээд л нотлох.баримт нэхээд л удаад байдаг уу ай...

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.45

5сая гарантай хүн 1 жил авдаг юм байж.70 сая төгрөг идсэн Сонгины цэцэрлэгийн эрхлэгч 1 жил суугаад гарсан гэсэн шүү.

Би
2 жилийн өмнө
43.242.243.149

Улс төрчдийн хэдэн тэрбум зувчуулсан луйвраас ч илүү шийтгэл оноож дээ.

Зочин
2 жилийн өмнө
59.153.114.212

Өчнөөн дөчнөөн идэж уусан төрийн бид бүгдийн татварын мөнгө идэж ууж байгаа хулгайч нараа хориод байхаач ядуу хүнд л дээрлэх үү ядуу болоод л усны сав нтр хэрэглээл биз

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.