Мансууруулах бодис бусдад борлуулсан хэрэгт холбогдсон Ц.Одцацрал гэх эмэгтэйг цар тахлын хөл хориотой, хил хаалттай байх үед Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллагынхан Испани улсаас баривчлан манай улсад шилжүүлэн өгч байсан билээ.
Түүнд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд цагаатгах тогтоол баталлаа.
Ц.Одцацралыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэх залууд олон сая төгрөгөөр худалдсан. Төлбөрөө тус дүүргийн нутаг дахь “Наран гуаша” салоны гадаа бэлнээр авсан хэмээн буруутгасан юм.
Түүнээс мансууруулах бодис худалдан авсан Ё.Хулан гэх эрд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сард хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр Ц.Одцацралаас авсан мансууруулах бодисоо Хан-Уул дүүргийн нутаг дахь “Kh апартмент” орон сууц дахь нэгэн байранд хадгалж, 2-3 иргэнд өгсөн хэрэгт холбогдсон байдаг
Өмнө нь мөн мансууруулах бодистой холбоотой хэрэгт ял шийтгүүлж байсан Ё.Хуланд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван жил хорих ял шийтгэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
НПГ-аас Ц.Одцацралд Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг энэ оны долдугаар сарын 6-нд хэлэлцээд нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Ц.Одцацрал, түүний өмгөөлөгч М.Дэлгэрнасан, Ж.Оюунболд нар эсэргүүцэн давж заалдах шатанд гомдол гаргасны дагуу хэлэлцээд цагаатгах тогтоол баталлаа.
Давж заалдах шатны шүүх хуралд хэрэгт эхнээс нь хяналт тавьсан прокурор ээлжийн амралттай учраас оролцоогүй, өмгөөлөгчдийнх нь эсрэг томилогдсон улсын яллагч сайтар мэтгэлцэж чадаагүй, хавтаст хэргийг бүрдүүлсэн мөрдөгчдийн ажиллагаа ч хангалтгүй байснаас зардал чирэгдэл болж байж гадаадаас Интерполоор дамжуулсан авчирсан эрүүгийн хэргийн яллагдагчийг цагаатгасан бололтой.
Цаашид энэ мэтээр цагаатгаад байвал Интерпол манай эрүүгийн хэргийн холбогдогч нарыг хүлээлгэн өгөх нь юу л бол.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ар тал нь бяртай байна хууль хүчнийхэнтэй ашигаа хувааж гудардаг байх эсвэл бараагаа цуг хэрэглэдэг СДА юм аа
Зө.зө...давж заалдана гэхлээр нийслэлийн шүүх нь бололтой..аргагүй л Монголын шүүх мөнгөтэй хүнд үйлчилдэг гэдгийг батлаад мансууруулагч борлуулагчийг хамгаалаад бгаа нь хүссэн хүсээгүй хамтрагчид гэсэн хардлага төрүүлж бна..гэтэл эх орон газар шорооныхоо төлөө дуугарсагсадыг орон шоронд хорьсон утсан хүүхэлдэйтэй хууль хүчнийхэн бхад энэ улс хэзээ ч өадлөхгүй.балиар нийгэм