СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2022-10-03

🔴 Д.Ганбат: Олон жил хуулийг гартаа барьсан Увсын бүлэглэл юу дуртайгаа хийж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Д.Ганбат УИХ-ын чуулганы танхимын өмнө мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ханшийн өсөлт, ард түмний амьдрал, төр засгийн эрх баригчдын бялуурсан байдал ямар байгааг бид харж байна. Их зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолтой адил зүйл өрнөж байна. Ард түмний амьдрал өдөр бүр хар нулимс болж, эрх баригчдын хувьд өдөр болгон цагаан сар болж байна. Ийм хүнд нөхцөл байдал үүсжээ. Энд дэлгээд тавьсан зүйлсээс харж болно.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь үндсэн хуультай адил хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Гэтэл ээлжит бус чуулганаар өөрийн хэдэн хүүхэлдэй, манай намаас худалдаж авсан гишүүдээрээ ийм нөхцөл байдалтай болгосон.

. УИХ гүйцэтгэх засаглалд хяналт тавих ёстой. Шүүх засаглал тусдаа ажиллаж, бие биедээ харилцан хяналт тавих ёстой. Энэ удаагийн УИХ ямар ч ёс зүйгүй, ёс суртгахуунгүй байна. АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж байгаа юм алга. Даварсан эрх баригчдыг даруулгатай, замбараатай болгоход ард түмэнтэйгээ хамт ажиллаж эхэлнэ. Амьдрал маш хүнд байна.

Төсвийн хэмнэлтийн тухай хууль нэр төдий байна. Төрлийн, ургийн мод үргэлжилж байна. АН-ын бүлэг дотоод асуудлаа өөрсдөө шийдэх ямар ч боломжгүй болсон. Үндсэн хуулийн цэцийг ажиллуулах ямар ч боломжгүй болгосон. Үүгээр УИХ, Засгийн газрыг ямар ч хяналтгүй болгох үйл ажиллагаа явуулж байна. Цаашдаа ард түмэн, хэвлэл мэдээлэл сайн хяналтаа тавих шаардлагатай байна.

Ард түмний амьдрал энд, эрх баригчдын амьдрал тэнд очсон байна. Монголд хууль биелэхээ больжээ. Эрх баригчид хуулиа дагахаа больсон байна. Авлига, албан тушаалаар хүмүүсийг худалдаж авах, УИХ-ын гишүүд хоорондоо наймаалан хууль зөрчих үйлдэл эрх баригчдаас гарч байна. МАН, АН гээд хэлээд байх юм алга.

Би эсэргүүцлээ илэрхийлж чуулганы нээлтээр УИХ-ын гишүүний картаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн. Хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглалд эрх мэдлээ шилжүүлэн өгсөн байна гэдгийг үүгээрээ илэрхийлж байгаа юм. Би энэ асуудлыг сүүлийн 2 жилийн хугацаанд хэлж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.32

Бятаан хэлж байгаа болохоос уул нь үнэн хэлж байна.

Зочин
2 жилийн өмнө
202.126.88.187

Тиыхх

Зочин
2 жилийн өмнө
192.82.91.5

Нутаг усаараа бараг л мафи болсон бүлэглэлүүд л энэ улсыг самраад байхад хулчгар ард иргэд нь

Зочин
2 жилийн өмнө
192.82.70.189

Чи дахиад сонгогдохгүй

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.