СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2022-10-03

🔴 “Их хуралдай” танхимын хойморт Эзэн Чингис хааныхаа эш хөргийг залав

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийж байна. Чуулганы нээлтийн ажиллагаанд 65 гишүүн оролцов. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцож байна.

Чуулганы нээлтийн үеэр Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимд Эзэн богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны долоодугаар сарын 11-ний өдөр гаргасан Зарлигтаа Эзэн богд Чингис хааны хөргийг Төрийн ордонд залахаар тусгайлан тусгасан билээ

Энэхүү зарлигийн дагуу төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэгдсэн хуралдааны “Их хуралдай” танхимын хойморт ийнхүү Эзэн Чингис хааныхаа эш хөргийг:

“Алд бие минь алжааваас алжаатугай

Ахуй төр минь бүү алжаатугай

Бүтэн бие минь зовбоос зовтугай

Бүрэн улс минь бүү сандартугай” хэмээсэн билиг сургаалын хамт залжээ. 

Ташрамд дурдахад намрын ээлжит чуулганаар 64 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. 

 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.