СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2022-10-01

ЭМЯ-ны удирдах ажилтнуудын дунд “Алсын хараа-2050” бодлогын талаарх сургалт зохион байгуулжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

Удирдлагын академиас “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилтыг төрийн албан хаагчид болон иргэдэд сурталчлан таниулах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн ээлжит сургалтыг Эрүүл мэндийн яам, түүний харьяа байгууллагуудын удирдах ажилтнуудад зохион байгуулжээ.

Сургалтын хугацаанд оролцогчид цахим болон танхимын хэлбэрээр “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” хоорондын болон зорилго, зорилт хоорондын уялдаа, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээний чиглэлийн хичээлүүдийг судласнаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд төрийн албан хаагчийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой болсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.