СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Владимир Зеленский: "Украин НАТО-гийн де-факто гишүүн"

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Херсон, Запорожье мужууд болон Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улсыг ОХУ-д нэгтгээд байгаа билээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский НАТО-д "түргэвчилсэн" байдлаар элсэх хүсэлтээ албан ёсоор гаргаж буйгаа зарлажээ.

Тэрээр энэ талаар "Бид НАТО-д аль хэдийн де-факто байдлаар элссэн. Бид тус цэргийн эвслийн стандартад нийцэж буйг де-факто байдлаар нотолсон. Бид бие биедээ итгэж, бие биедээ тусалж, бие биеэ хамгаалж байгаа. Энэ бол эвсэл. Де-факто. Харин өнөөдөр Украин үүнийг де-юре болгохоор хүсэлт гаргаж байна" гэжээ.

НАТО-д элсэх албан ёсны өргөдөлд Ерөнхийлөгч Зеленскийгээс гадна Украины Парламентын дарга Руслан Стефанчук, Ерөнхий сайд Денис Шмигаль нар гарын үсэг зурсан байна.

Гэвч Украин дайны байдалтай байхад НАТО-д элсэх хүсэлтийг нь тус эвслийн зүгээс хүлээж авах магадлал бага. Энэхүү шийдвэрийг НАТО-гийн бүх гишүүн орон зөвшөөрөх шаардлагатайгаас гадна хэрэв Украин албан ёсны гишүүн болбол тус цэргийн эвсэл бүхэлдээ Оросын эсрэг идэвхтэй тэмцэх шаардлагатай болох бөгөөд энэ нь тэдний хүчин чадлаас давсан хэрэг гэж шинжээчид үзэж байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
64.119.17.44

НАТО ийн шүхэр дор л орчих гэж бодоод байгаа юм. Хөөрхий минь. Арга ядаж л байгаа л даа. Туршлага гэх юм байхгүй, ухаан сайн суугаагүйн дээрээс буруу хүмүүст хөтлөгдөөд дэндүү хол явчихлаа.

Зочин
1 жилийн өмнө
39.7.28.94

Чамайг эхийгээ шаадагаа гээд байна танилууд чинь

B Chinbat
1 жилийн өмнө
103.161.242.181

Za boloh ystoi ym bollo

Зочин
1 жилийн өмнө
59.153.115.210

Бид муусайн оросуудыг ёстой хядаж өгч байгаа л гэхийн тэгсэн мөртөө туслаарай үхлээ хатлаа гээд бусдын хормой доогуур шургаад байх юм аль нь үнэн юм дээ.

Galaa
1 жилийн өмнө
202.9.46.153

Yu bolohiig burhan medeh boloi.

Зочин
1 жилийн өмнө
66.181.182.126

Иргэд нь оростой нэгдэнэ гэвэл нэгдэх нь зөв

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.