Монгол гэрийн загвараар хийгдсэн, 140 орчим хүүхдийн багтаамжтай “Өргөө” цэцэрлэг Сонгинохайрхан дүүргийн 33-р хороонд ашиглалтад оржээ.
Улаанбаатар хотын захын хороод болон гэр хорооллын дунд “Өргөө” цэцэрлэг байгуулахаар төлөвлөж байсан билээ. Тэгвэл 9-р сарын 19-ний өдөр монгол гэрийн хэлбэр хийцийг шингээсэн цомцог гэр цэцэрлэг СХД-ийн 33-р хорооны 271-р цэцэрлэгийн салбар болж ашиглалтад орлоо. Энэхүү өвөрмөц шийдэлтэй 4 гэр бүхий цэцэрлэгийг 640 сая төгрөгөөр барьсан бөгөөд нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд хийжээ.
Орчин үеийн шийдэл бүхий дотроо ариун цэврийн байгууламжтай, шалны халаалт бүхий гэр хэлбэртэй энэ цэцэрлэгийг нэг сар 20 хоногийн хугацаанд барьсан байна.
Цэцэрлэгийн хүчин чадлын тухайд 4 бүлэг бүхий 120-140 хүүхэд суралцах боломжтой аж. Өөрөөр хэлбэл, нэг бүлэгт 30-35 хүүхэд суралцана гэсэн үг. Энэ цэцэрлэгийн давуу тал нь хүүхдүүд гэрийнхээ хажууд хамран сургах тойрогтоо цэцэрлэгт хамрагдахаас гадна Монгол өв уламжлал, ёс заншилтай танилцаж байгаа нь харагдаж байлаа.
Өртөг зардалын хувьд хямд энэ хэлбэрийн цэцэрлэгийг хөдөө орон нутагт олноор байгуулахад тохиромжтой бөгөөд энэ онд орчин үеийн шийдэл бүхий 11 "Өргөө" цэцэрлэг байгуулахаар ажиллаж буйг БШУЯ-наас онцоллоо.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Uul n mungiig n bodohoor 2 dawhar arai olon angitai tsetserleg barichihmaar