Цагдаагийн ерөнхий газраас улсын хэмжээнд зохион байгуулж буй "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээний хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ.
Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсийн дарга, хурандаа Ц.Очгэрэл:
-ШШГЕГ, ЦЕГ-тай хамтран 9 дүгээр сарын 12-ноос 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл "Илрүүлэлт-Оргодол-2022" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Тус арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар 54 этгээдийг олж тогтоосон байна.
Иргэний хэрэгт ШШГ-ээс зайлсхийсэн этгээд 29, албадлагын арга хэмжээ авагдсан этгээд 1, торгох ялаар шийтгэгдсэн этгээд 1, нийтэд тустай ажил хийлгэхээр яллагдсан этгээд 4, зорчих эрхээ хязгаарлуулсан буюу цахим бугуйвч зүүсэн этгээд 19 иргэнийг олж тогтоосон байна. 2017 оноос хэрэгжиж эхэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялаар нийтдээ 117 этгээд оргон зайлж эрэн сурвалжлагдсанаас 100 этгээдийг олж баривчлан, 17 этгээдийн эрэн хайж байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Н.Ууганбаяр:
-Сүүлийн 16 хонгийн байдлаар нийт 653 гэмт хэргийг илрүүлсэн. Илрүүлсэн гэмт хэргээс үзвэл хүнийг санаатай алах 9, хулгайлах 154, мал хулгайлах 23, дээрэмдэх 19, хүчиндэх 17, залилах 179, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 160, бусад төрлийн 92 хэргийг илрүүлсэн байна. Энэ жилийн илрүүлэлтийг прокурорын байгууллага яллагдагчаар татсан хэргүүдээс авч үзсэн.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.