СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2022-09-30

Төрийн банкны 5 хувийн хувьчлалын эргэн тойронд

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Төрийн банкны 5 хувийн хувьцааг арилжаалах арилжаа өнөөдөр өглөө 10 цагт эхэллээ. Системийн нөлөө бүхий 5 том банкны IPO буюу олон нийтэд нээлттэй хувьцаат банк болох ажил ийнхүү гараанаас гарлаа.

Энэ удаад Төрийн банк таван хувиа арилжаахаар шийдсэн нь жирийн хүн битгий хэл эдийн засагчдын шүүмжлэлийн бай болоод байна. Таван хувийг эзэмшлээ гэхэд банкны эзэн болж чадах уу? гэдэг асуултыг арилжааг сонирхогчид бие биенээ асууж байна. 

. Тус банкны хувьцааг арилжаалагч Өлзий & Ко капитал ХХК-ийн гүйцэтгэх захирал "Бусад банкууд ч 5-10 хувь санал болгоно. Ийм том банкуудыг манай хөрөнгийн зах зээл шингээж чадахгүй шүү дээ. Банк даваймгайлсан санхүүгийн зах зээлтэй улс шүү дээ бид. Банкууд эхлээд ХК болоод нээлттэй болчихвол, дараа нь гадаадын хөрөнгө оруулагчид ч орж ирэх боломжтой болно" хэмээн хариу тайлбар хийжээ. 

Монгол орон даяар 500 салбар нэгжтэй Төрийн банкны эзэн болох боломж хүн бүрд нээгдэж байна гэх боловч, 5 хувийн хувьцааг бүхэлд нь аваад ч эзэн болж чадах уу гэдэг нь улам эргэлзээтэй болж байна. 5 хувь бол давуу эрхийн 51 юм уу, хяналтын 49 хувь биш. Төрийн банкны 52.25 хувийг Сангийн яам, 47.75 хувийг Хадгаламжийн даатгалын корпораци эзэмшиж байсан. Хувь хүн, аж ахуйн нэгж 5 хувийн хувьцааг бүхэлд нь 22.1 тэрбум төгрөгөөр авлаа ч жижиг хувьцаа эзэмшигч хэвээр үлдэнэ. Жижиг хувьцаа эзэмшигч ТУЗ-д орж чадах уу? Саналын эрхтэй байж чадах уу? Төрийн банкны дүрэмд үүнийг хэрхэн зохицуулсан нь сонирхолтой хэвээр байна. 

Олонд мэдэгдэж байгаагаар жижиг хувьцаа эзэмшигч ТУЗ-д ордоггүй, орлоо ч давуу эрхийн хувьцаа эзэмшигчдийг давж санал өгөх эрхгүй /санал хэлж болно, саналын эрхгүй/ байдаг. Тэгэхээр эдийн засагч Д.Жаргалсайханы хэлж байгаа үнэний ортой болж таараад байна. 

 

Төрийн банкны 5 хувийн арилжаа "Итгэл төгс ирээдүй" гэсэн уриатай явагдаж байна. 5 хувийг эзэмшээд ч ирээдүйдээ итгэл төгс  алхаж чадах уу? 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.