Засгийн газраас цемент, цементийн төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн албан татварыг он дуустал ТЭГ-лэх шийдвэр гаргасан.
Дотоодын үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэж буй цемент зах зээлийн эрэлтэд хараахан нийцэхгүй байгаа тул ийнхүү дэмжлэг болох үүднээс төр арга хэмжээ авсан ч бодит байдал дээр гаднаас орж ирж буй татварыг нь тэглэсэн цемент дотоодын үйлдвэрлэгчдээс хамаагүй өндөр үнэтэй бөгөөд чанарын хувьд эрсдэлтэй байгааг худалдаа эрхлэгчид ярьсныг манай телевиз тодруулан хүргэсэн.
Тэгвэл эхний ээлжинд хилээр орж ирсэн цементээс дээж аван албан ёсны итгэмжлэгдсэн лабораториудад “MNS 976:2008” стандартын дагуу шинжилгээгээ хийхэд БНХАУ-аас орж ирсэн цемент нь бетон зуурмаг хийхэд хагарах эрсдэл өндөр, OPC 42.5 маркт тэнцэхгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарчээ.
Гурав хоногийн хугацаанд явагддаг энэхүү шинжилгээгээр цементийн хатаалт, бат бэхийг урьдчилан тооцох боломжтой байдаг.
-Барьцалдуулах чадвар удаан
-Барьцалдаж дуусах хугацаа урт
-Эзэлхүүний жигд өөрчлөлт хэлбэлзэлтэй
-Магнийн агууламж өндөр
-3 хоног дахь гулзайлт болон бат бэх нь шаардлага хангахгүй
-OPC 42.5 маркт тэнцэхгүй
-Бетон зуурмаг хийхэд хагарах магадлал өндөр гэж гарчээ.
Тодруулбал, Монгол цементийн бат бэхийн үзүүлэлт 3 хоногт 25-28 МПа байдаг бол Хятад цементийнх харьцангуй бага буюу 14-16 МПа гарчээ. Мөн БНХАУ-аас орж ирсэн цементийн барьцалдах хугацаа дунджаар 3-5 цаг байгаа бол дотоодынх 2-3 цаг байна. Эзэлхүүний жигд өөрчлөлтийн хувьд дотоодын цемент стандартын дагуу буюу 0-0.7 мм, харин импортын цемент нь 1.3-1.5 мм-тэй гарчээ.
Монгол улсын Засгийн газраас барилга, бүтээн байгуулалт, тэр дундаа Дарханы замыг товлосон хугацаанд дуусгахын тулд татварыг ТЭГ-лэх арга хэмжээ авсан ч цементийн үнэ буурсангүй, тэр ч бүү хэл чанаргүй болсон нь мэргэжлийн байгууллагын шинжилгээгээр ийнхүү ил боллоо. Иймд ниргэсэн хойно нь хашгирахгүйн тулд Засгийн газар ТЭГ-лэх шийдвэрээ эргэн харж, дотоодын үнэ хямд, чанартай, брэнд болсон, буух эзэн буцах хаягтай үйлдвэрүүдээ дэмжих бодлогоо үргэлжлүүлсэн нь дээр бус уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Захиалгат дүгнэлт. Монголд бүх юм захиалгатай.
Хужааминь
Тнгж л таарна
Мэдээж шүү дээ.хятадууд хэзээ ч чанартай зүйл монгод нийлүүлэхгүй шүү дээ.манай худалдаачид хямд л бол цаадх нь шаардлагх хангах ххангахгүй нь хамаагүй шүүдээ яанадаа