Байгаль хамгаалагч нарын үйл ажиллагаанд зориулан орон нутгийн төсвийн хөрөнгөөр мотоцикл шийдвэрлэн хүлээлгэж өгчээ.
Улсын хэмжээнд ажиллаж байгаа нэг байгаль хамгаалагчид хариуцах талбайн хэмжээгээр Өмнөговь аймгийн байгаль хамгаалагчид хамгийн том газар нутаг буюу 280 мянган га талбайг хариуцан ажилладаг байна. Тухайн газар нутагтаа эргүүл, хяналт шалгалт хийх, ан амьтан бүртгэх, судалгаа хийхэд найдвартай унаа хамгийн чухал нөлөөтэй. ИймдГовь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Говийн бага дархан газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч нарын үйл ажиллагаанд зориулан орон нутгийн төсвийн хөрөнгөөр мотоцикл шийдвэрлэн хүлээлгэж өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.