СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгос дахин хоёр баллистик пуужин харважээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
1 жилийн өмнө

БНАСАУ өнгөрөгч лхагва гарагт ойрын тусгалтай хоёр баллистик пуужин харвасныг БНСУ-ын Нэгдсэн штабын дарга нарын хорооноос мэдээлжээ.

Пёньяны Сунан бүсээс харвасан пуужингууд нь нийт 360 километрийн зайг туулсан бөгөөд 30 километрийн өндөрт хүрснийхээ дараа Зүүн тэнгист газардсан байна. Энэхүү туршилтаас хэдхэн цагийн дараа АНУ-ын Дэд ерөнхийлөгч Камала Харрис Сөүлд хүрэлцэн ирсэн бөгөөд Солонгосын цэрэггүй бүсэд айлчилж байгаа юм.

Түүнчлэн Сөүл, Вашингтоны талуудын тэнгисийн цэргийн томоохон хамтарсан сургуулилт эхлэхээс нэг өдрийн өмнө буюу өнгөрөгч ням гарагт Умард Солонгос мөн ойрын тусгалтай баллистик пуужин харвасан билээ. Тус сургуулилт нь одоо Өмнөд Солонгосын зүүн эргийн ойролцоо үргэлжилж байгаа ба сүүлийн таван жилийн тэнгисийн цэргийн хамгийн том хамтарсан сургуулилт гэдгээрээ онцлог юм.

Үүнээс зургааг нь Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сок Ёл өнгөрсөн тавдугаар сард үүрэгт ажилдаа орсноос хойш хөөргөжээ. Ерөнхийлөгч Юн Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөсөө татгалзахыг уриалж, хариуд нь эдийн засгийн тусламж үзүүлэхээ амласан ч Пёньяны эрх баригчид түүний саналыг үл тоосон хэвээр байна.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.